Монголбанкнаас гаргасан энэ оны хагас жилийн мөнгөний тоймд хадгаламж 3.4 хувь буюу 142.7 тэрбум төгрөгөөр өссөнийг дурьджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос огцом өссөн үзүүлэлт аж. Одоогоор байгууллага, иргэдийн хадгаламж дөрвөн их наяд 367 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэвч аж ахуйн нэгжийн хадгаламж 48.3 тэрбум төгрөгөөр буурав. Харин иргэдийнх 77 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарлаа. Ингээд иргэдийн хадгаламж хоёр их наяд 855 тэрбум төгрөгт хүрсэн аж. Эндээс үзэхэд иргэд хамгийн их хадгаламжтай боловч өрх бүр орлогоо илүү орлогоо банкинд хийж чадахгүй байгаа. Учир нь цалин бага, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж буй билээ. Иргэдийн нийт хадгаламжийн 90 хувь 100 саяаас дээш төгрөг байдаг гэсэн судалгаа бий. Үлдсэн хувийг нь 1-10, 11 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэлдэг. Нийт хадгаламжийн 70.5 хувь төгрөгийнх бол үлдсэн хувь нь валютынх юм.