Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Наадмын гоёлоо бэлдсэн үү

 Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам болоход 20 хоног үлджээ. Монголчууд бид уламжлалт эрийн гурван наадмаараа үндэсний хувцсаа илүүтэй дээдлэн, гоёдог уламжлалтай. Тэгвэл жил ирэх тусам өнгө үзэмж, материал хийцээрээ ялгарч буй дээлний загвар энэ жил хэрхэн өөрчлөгдөж дэгжин болсныг загварынхны тодорхойлсноор уншигч танд хүргэе.


Хүрээ коллекц ирэх долоо хоногт худалдаанд гарна

Урбан брэнд “Хүрээ” коллекцоор бэлэг барьж, энэ сарын 27-ноос худалдаанд гаргахаар болжээ. Дэлхийн загварын ертөнцийн тухайн жилийн болон улирлын өнгөний чиг хандлагыг тодорхойлдог Пантоне колор институтээс гаргасан өнгөний иж бүрдлүүдийг “Хүрээ” коллекцдоо тусгаж өгсөн байна. Мөн энэ цаг үед дэлхийн загварын ертөнцөд чиг хандлага болж буй үлгэр суулт, дизайн, материалын шинж чанар, өнгө, оёдлын технологи, монголчуудын амьдралын хэв маягт тохирсон хэрэглээ зэргийг нарийвчлан судалж коллекцоо гаргасан гэнэ. “Хүрээ” коллекцын загварууд нь эрхэмсэг тансаг дэгжин, хэв маягийг эрхэмлэгч залууст зориулагдсан бөгөөд энгэр болон ар нуруун талд нь хатгамал хээг шаглаж өгчээ.

 

Япон торгыг санал болгож байна

"СИЛК КАПИТАЛ" үндэсний хувцасны салон зургаан жилийнхээ ойтой золгож буй. Тус салоны хамт олон энэ жилийн наадмын шинэ коллекцуудаа худалдаанд гаргажээ. Япон торгыг үйлчлүүлэгчдэдээ санал болгож буй бөгөөд хээ нь давтагдахгүй гэдгээрээ онцлогтой юм байна. Захиалга өгсөн үйлчлүүлэгчдийнхээ дээлийг наадмаас өмнө гаргаж өгнө, үнэ нь сая 500 мянгаас эхэлж байгаа гэлээ.

 

“Женко” стилийн дан цамц худалдаанд гаргажээ

“Төгс-Гоёл” урлан харин өнгө материалын өргөн сонголттойгоор дээлнүүдээ урлажээ. Захиалгадаа дарагдсан тул нэмж захиалга авахгүй байгаа юм байна. Гэхдээ “Дүнжингарав” худалдааны төвд байрлалтай лангуунд нь тавигдсан дээлнүүдээс сонголтоо хийх боломжийг танд олгож байна. Тус урлангийн энэ жил санал болгож буй дээлнүүдээс хамгийн ихээр нүдэнд туссан нь “Женко” стилийн цамц байв.  “Женко” гэж нэрлэх болсон цоохор даавуу хамгийн их борлуулалттай, эрэлттэй байгаа талаар өмнө нь худалдаачид ярьж байсан. Тэгэхээр цаг үеэ мэдэрч чаддаг загварын агентлаг, урлангууд эхнээсээ  цагаан одтой хар дээл, цамц урлаж, худалдаанд гаргаж буйн илрэл нь энэ биз ээ.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан