Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дантес, Пушкиныг алсныхаа дараа хэрхэн амьдарч байсан бэ

Оросын утга зохиолын хэлийг үндэслэгч гэж үздэг аугаа их Александр Сергеевич Пушкин франц офицер Дантестай халз буудалцаж  гэдсэндээ хүнд шархадсаны улмаас 1937 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр насан эцэслэсэн.

Харин Хүний гараар босомгүй хөшөө дурсгалаа босгосон энэ гайхамшигт яруу найрагчийг хөнөөсөн алуурчин Жорж Дантес энэ аймшигт гэмт хэргийнхээ дараа хэрхэн амьдарсан бэ.......

Түүхэнд Дантес 1835 онд А.С.Пушкины эхнэр Наталья Николаевнатай танилцаж улмаар дотно харьцаатай болсноос тэдний сөргөлдөөн эцэстээ дуэль хийхэд хүрсэн гэдэг. Гэхдээ Пушкиныг хөнөөсний дараа Дантесын амьдрал ямар байснаас чухамдаа энэ нь зүгээр нэг хүүхнээс болсон уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.

                                                франц офицер Дантес                                           

Жорж Шарль Дантес 1812 оны хоёрдугаар сард Францын Дээд Рейн мужид төрсөн, 1895 оны арваннэгдүгээр сард Францад 83 насандаа нас барсан.

1.    Дантес Францад эргэж очоод өөрийн төрсөн Сульс хотын даргын ажлаар улс төрийнхөө карьерийг эхлүүлжээ. Удалгүй Төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан эзэн хаан Луи-Наполеон өөрийн элч болгож Дантесыг европын Орос, Австрийн эзэн хаан, пруссын хаанд илгээлт явуулсан байна. Дантес түүний энэ даалгаврыг сайн биелүүлснийхээ төлөө  Наполеон III-ын солигдошгүй сенатx болжээ.

2.    Дантес олон жилийн туршид Парис дахь оросын элчин сайдын яамтай холбоотой байж түүний мэдээлэгч нь байжээ. Ер нь тэрээр Оростой холбоогоо таслаагүй гэдэг

                                                Сенатч Шарль Дантес

3.    Дантес  өөрийнхөө Пушкинтай дуэль хийж Оросоос хөөгдсөнийгөө улс төрийн карьераа эхлэх сайхан боломж хэмээн их л сэтгэл хангалуун байдаг байсан гэж хүүхдүүд нь дурсчээ. Пушкинтай халз буудалцаагүй бол насан туршдаа Оросын хязгаар нутагт сайндаа л хороон даргаар ажиллах байсан даа гэдэг байсан гэнэ.

4.    Дантес бас зүгээр ч үгүй Надолеон III-ын тухай гурван боть дуртгал бичсэн нь ХХ зууны эхээр хэвлэгдсэн гэнэ. Тэр бас эцэг Александр Дюматай танилцаж тэр алдарт зохиолч түүний нэрийг гайхамшигт “Монте-Кристо гүн” зохиолдоо ашиглан гол баатараа Эдмон Дантес гэж нэрлэсэн юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан