Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН АСУУДЛЫГ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЯЛДУУЛАХААР МАН, МНН ХАМТРАН АЖИЛЛАНА

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг 60 гаруй иргэний нийгмийн байгууллага, улс төрийн нам дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэдний нэг Монголын Ногоон Намын удирдлага өнөөдөр МАН-ын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Монголын ногоон нам нь МАН-тай ижил үзэл баримтлалтай бөгөөд экологийн асуудлыг эдийн засагтай уялдуулах үндсэн бодлогыг хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлог.

Монголын Ногоон Намын дарга О.Бум-Ялагч: “Манай нам 2013 оноос хойш МАН-ыг дэмжин ажиллаж байна. Бид ижил чиг баримжаатай улс төрийн намууд учраас хамтын ажиллагаа маань өргөн хүрээг хамрах боломжтой. Мөн МАН-аас намуудын удирдлага төдийгүй намын анхан шатны байгууллагуудаас хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байна” гэлээ.

Харин МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан “Биднийг дэмжин ажилалаахаар энд ирсэн та бүхэнд баярлалаа. Энэ цаг үед улс төрийн олон намууд нэгдэж нэг бодологын төлөө хамтран ажиллах нь чухал болоод байна. МАН илүү бодлогын өрсөлдөөнтэй сонгууль болгохын төлөө эрмэлзэн ажиллаж байна. Үүнийг дэмжин нэг зүгт хамтдаа зүтгэнэ гэж итгэж байна” гэсэн юм.

Улс төрийн намын төлөөлүүд улс орныг нэгдсэн бодлогоор удирдаж эдийн засгийн хүндрэлээс гарах нь чухал гэдгийг онцолж байлаа. Мөн эдийн засгаа хөгжүүлэх, байгаль экологийн тэнцвэрийг хамгаалах нь хамтын ажиллагааны чухал хэсэг гэдэгтэй санал нийлж байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан