Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цагаанбанди түрүүллээ 10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо
“Монголын уламжлалт тоглоом наадгайн нээлттэй цахим номын сан”-гийн нээлт болно



ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр  ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Соёл боловсролыг түгээх төв ТББ хамтран Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан болох www.naadgai.mn сайтыг бүтээсэн билээ. Тус сайтын нээлтийн ажиллагаа 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 14.00 цагт Уран зургийн галерайд болох гэж байна.

Энэхүү сайт нь  мэдээлэл харилцааны технологийг ашиглан ардын уламжлалт тоглоом, наадгайг хадгалж хамгаалах, ардын уламжлалт тоглоом наадгайг өвлөн тээгчдийн уламжлалт мэдлэгийг цахим номын сангаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад үндэсний тоглоомоороо тоглож сурах,  сурталчлан таниулах зорилготой бүтээгдсэн юм.  

Ардын уламжлалт тоглоом нь соёлын олон төрөл зүйлд тусгалаа олж улмаар улс үндэстнүүд, хүмүүсийн бүлэг хоорондын харилцан ойлголцол хүндлэлийг бий болгох, энхтайван болон соёлын найрсаг харилцааг бэхжүүлж байдаг. Хэдий тийм боловч хүн төрөлхтөн болон хүүхэд багачуудын хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг олон тооны ардын уламжлалт тоглоомын төрлүүд, ардын уламжлалт мэдлэг болон амьдралын арга ухаан устаж үгүй болсон.Мөнөнөөдрийг хүртэл оршиж байгаа уламжлалт тоглоомууддаяаршил, шилжилт хөдөлгөөн, техник технологийн нөлөөлөл дор устаж үгүй болох аюулд ойрхон байна.

 Иймд ЮНЕСКО 2015 онд Тенсент Интерактив Энтертэйнмэнттай хамтран олон улсын соёлын боловсрол, хөгжил, найрсаг харилцааг бэхжүүлэх зорилгоор ардын уламжлалттоглоом наадгайг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд “Мэдээлэл, Харилцаа холбооны Технологи (ICT)-ийг бүтээлчээр ашиглах нь: - Ардын уламжлалт тоглоом наадгайн нээлттэй цахим номын сан” төслийг санаачилсан юм. Энэхүү төсөл нь уламжлалт тоглоом, спортын төрлүүдээс ардын уламжлалт мэдлэг буюу нийтийн дунд оршин буй амьд өвүүдийг хадгалж хамгаалах, улмаар соёлын найрсаг харилцааг тэтгэх зорилгоортэдгээр өвүүдийн талаархи мэдээллийг цуглуулан цахим хэлбэрээр хадгалах, нийтэд түгээхэд ICT-ийг бүтээлчээр ашиглахад чиглэгдсэн болно.

2015-2016 онд Өмнөд Азиас Бангладеш, Зүүн Азиас Монгол, Латин Америкаас Бразил, Баруун Европоос Грек зэрэг 4 улс орон төслийн үйл ажиллагаанд нэгдэн улмаар цахим номын санг загварчлан бүтээх, турших үйл ажиллагаа эхэлсэн юм.

Хэзээ: 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 14:00-16:00 цагт
Хаана: Уран зургийн галерай
Утас: 98191524, 99810709

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан