Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чингисийн хүүхдүүд” сарын дараа албан ёсны нээлтээ хийнэ


Найруулагч Д.Золбаярын бүтээл "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино нь эрийн гурван наадмын нэг болох хурдан морины уралдааны тухай өгүүлэх бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын зун цагийн үзэсгэлэнт байгальд зураг авалтаа хийжээ. Кинонд монгол ахуй, жирийн монгол айлын амьдрал, ёс заншил, уламжлал, хурдан морио дээдлэх нүүдэлчин ард түмний тухай өгүүлдэг учир эх орноо дэлхийд сурталчлах томоохон уран бүтээл болсон гэж уран бүтээлчид нь дүгнэж байна. Киноны зураг авалтын дараахь үйлдвэрлэлийг АНУ-д гүйцэтгэсэн бөгөөд англи хадмал орчуулгатай, дуу дүрсний өндөр шаардлагыг хангасан 4k форматын кино аж. АНУ-ын Кино ассоциацаас АНУ-д гаргах лиценз болон G буюу бүх насныхан ангиллыг албан ёсоор авсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард “Warner bros” компанийн дэлгэцнээ гарсан билээ. Тэгвэл яруу уянгын “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ирэх сарын 30-ны өдөр Монгол Улс дахь албан ёсны нээлтээ хийхээр болжээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан