Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цагаанбанди түрүүллээ 10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо
Том оврын нарсанд дусалын шингэн залгалаа


Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээг багасгах тоос тоосонцорыг багасгахад ногоон байгууламжийн ач холбогдол маш өндөр. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бол 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хот анхаарал хандуулах ёстой  тулгамдсан асуудлын нэг юм.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд стандартын тарьц суулгацын тоо хэмжээ бага, аж ахуй нэгжийн мэргэжлийн боловсон хүчний тоо  хүртээмж зэрэг нь чухал юм.

Улаанбаатар хотыг богино хугацаанд ногоон массыг нэмэгдүүлэхэд том оврын тарьц суулгацын тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэвч том оврын мод тарихад олон улсад 2.5м дээш өндөртэй моддыг ургуулахад эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс 2.5м дээш өндөртэй модонд салхи, нарны шууд тусгалаас хамгаалж халхавч барьж тодорхой хугацаанд дусалын шингэн залгах зэргээр анхаардаг.

Улаанбаатар хотод том оврын мод тарьж ургуулахдаа нэг жилийн арчилгаатай байсан хүлээж авсан байгууллага цааш арчилдаггүйгээс өргүй зардал болж байжээ.

2016-2020 оны засаг даргын мөрийн хөтөлбөрийн Зүүн хойд Азийн жишиг ногоон хот болгох ажлын хүрээнд 2016 оны намрын тарилтнаар 380ш, 2017 оны намар хавар 1735ш мод таригдаад байна. Гүйцэтгэгч байгууллага болох шалгарсан 3 байгууллага нь 3 жилийн арчилгааны ажлыг хийж хүлээлгэх өгөх юм.

Том оврын шилжүүлэн суулгасан Нарс модонд дусалын шингэнийг  залгаад байна. Дусалын шингэнийг өтөлсөн хатаж байгаа, шилжүүлж суулгасан модонд, шарлаж өнгө хувирсан модонд хийдэг.

Дусалын шингэнийг өнгө хувирч байгаа шилмүүс шингэрсэн, нахиа дутуу хөөсөн, шилмүүсний өнгө хувирсан 50ш модонд түүвэрлэн залгаад байгаа бөгөөд иргэд олон нийт сонирхож хөндөхгүй байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан