Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цагаанбанди түрүүллээ 10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо
Элэгний С вирусын АСЕМ ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдана


Элэгний вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй улсын тоонд манай улс багтаж буйг гадныхан онцолж байгаа. Одоогийн Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд энэхүү хөтөлбөрт, тэр дундаа элэгний С вирусыг устгах чиглэлд санаачлагатай ажиллаж байгааг иргэд онцолсон. Элэгний С вирусын эсрэг эмийг даатгалаар олгож эхэлсэн бол оношилгоог мөн даатгалд багтаахаар яригдаж байгаа юм байна.

Тэгвэл удахгүй ирэх сарын 16-аас 18-ны өдрүүдэд Монголын элэгний эмгэг судлалын холбоо Ази-Номхон далайн элэгний эмгэг судлалын холбоотой хамтран “Элэгний С вирус ба хавсарсан халдвар” сэдэвт олон улсын элэгний эмч нарын чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү хуралд 24 орны 500 гаруй хүндэт профессорууд оролцож орчин үеийн вируст хепатитийн эмчилгээ оношлогоо, эмнэлзүйн удирдамжуудыг танилцуулахын зэрэгцээ элэгний С вирусыг устгах эмчилгээний явц үндэсний хөтөлбөр, бодлогын хэрэгжилт  зэрэг өөрийн улсын туршлагыг бусад гадны улс орны эмч мэргэжилтнүүд болон судлаач нартай хуваалцах юм.
Манай улсын хувьд вируст хепатитийн эсрэг олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр элэгний С вируст хепатитийн эмчилгээг улс орны хэмжээнд амжилттай хэрэгжүүлж дэлхийн хэмжээнд С вирусын эмчилгээний загвар орны нэг болсон билээ. Тиймээс Монголын элэгний эмгэг судлалын холбоо 2015 онд “Элэгний С вирус болон хавсарсан халдвар” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурлыг эх орондоо зохион байгуулах эрхийг олон оронтой өрсөлдсөний үндсэн дээр олж авсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан