Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗХУ-д 15 настай хүүхэд, худалдааны гавьяат эмэгтэйг ч цаазалж байжээ

Дэлхийн хувьсгалын өлгий коммунизм байгуулж байгаа Зөвлөлт Холбоот улс бол амьдрал хамгийн сайхан, муу муухай зүйлгүй гэж сурталчилдаг байсан. Харамсалтай нь бодит байдал дээр тийм байсангүй. Зөвлөлтөд хамгийн анхны цуврал алуурчныг 1923 онд цаазалсан гэдэг. Гэхдээ энэ бол сүүлчийнх байсангүй. Социализмын үед хүчирхийлэгч, цуврал алуурчин, махчин, улсын өмчийг шамшигдуулагч гээд олон хүнийг буудан хороосны дотор 15 настай хүүхэд, Худалдааны гавьяат ажилтан эмэгтэй  ч байж.

Аркадий Нейланд 1949 онд Ленинградад ажилчны гэр бүлд төрсөн, бүр багаасаа л эхээсээ залхсан нэгэн байж. Түүнийг 12 настайд нь дотуур байранд өгссан ч тэндээсээ зугтсан гэдэг. Улмаар жижиг хулгай, танхайн хэрэг үйлдсээр байсан ч арай л цагдаад баригдаж байсангүй. 1964 оны нэгдүгээр сарын 24-нд  анх удаа хулгайн хэргээр баригдсан ч зугтаж амжжээ.

Ингээд амьдралаа шинээр эхэлж энэ бүхнийхээ хариуг аллагаар авахаар шийдэн ямар нэгэн баян айлыг ухаад Сухуми орохоор төлөвлөсөн байна. 1964 оны  нэгдүгээр сарын 27-нд  эцэг эхийнхээ гэрээс сүх хулгайлан нэг айлд ороход тэнд нь 37 настай эзэгтэй Лариса Михаиловна Купреева, түүний гурван настай хүү хоёр байжээ.

Ингээд ээж хүү хоёрыг хөнөөгөөд Нейланд тэнд хооллоод,  гэрэл зургийн аппарат авч өөрийн алсан хүмүүсийнхээ цогцосны зургийг янз янзаар авсан байна.
Дараа нь хийн зуух асааж гал зуухны модон шалыг шатаагаад аллагын багаж сүхээ тэнд нь орхижээ.

Гал сөнөөгчид цаг алдалгүй ирсэн учраас хэргийн газраас алуурчны хурууны хээ, ул мөрийг олж ердөө гурав хоногийн дараа нэгдүгээр сарын 30-нд түүнийг Сухумиэс баривчилсан байна. /

Энэ хэрэг олны дунд дуулиан болж түүнийг цаазлахыг олонхи хүн шаардаж байлаа. Тэр өөрөө анхны байцаалтаас л хэргээ үнэн зөв мэдээлж, мөрдөн байцаалтын ажилд тусалсан байна. Хамгийн гол нь тэрээр “бага насны хүүхэд” учраас өршөөнө гэсэн итгэлтэй байжээ.

Гэсэн ч 1964 оны гуравдугаар сарын 23-нд шүүх түүнд цаазаар авах ял оноож 1964 оны наймдугаар сарын 11-нд Лениградад буудан хороожээ. Уг нь тэр үед ЗХУ-ын хуулиар 18-60 насны хүнд л цаазаар авах ял оноох хуультай байсан гэдэг.   

Худалдааны гавьяат ажилтан Берта Наумовна Бородкино
хэнийг ч алаагүй боловч мөн л цаазаар авах ялаар шийтгүүлсэн юм.

Түүнийг социалист өмчийг их хэмжээгээр завшин шамшигдуулсан гэж цаазалжээ. Энэ бол Юрий Андропов Дотоод явдлын яамыг толгойлж өмч хөрөнгө завшигчидтай ид ширүүн тэмцэж байсан 1980-аад он.

Берта Бородкина 1974 оноос хар далайн эрэг дээрх Геленжик хотын зоогийн газар, гуанзнуудын трестийг удирдаж “Төмөр Берта” хэмээн алдаршаад ЗХУ-ын Худалдааны агвьяат ажилтан хүртэл болчихоод байлаа.
Зөөгч, бармен, гуанзны эрхлэгч, орлогч гээд түүний удирдлагад байсан  нийтийн хоолны газрын бүхий л хүмүүс “энэ таатай” ажил дээрээ  оршин тогтнохын тулд тодорхой хэмжээний мөнгө /авлига/ өгөх ёстой, ийм журам бүр хэвийн үзэгдэл болсон байж.

Бродкинаг 1982 онд ог өөр шалтгаанаар насанд хүрэгсдэд зориулсан кино үзүүлэсн гэсэн мэдээллээр баривчилсан байна. Мөрдөн байцаалтын явцад өөрийн засаглалын үеэд тэрээр зоогийн газар, гуанзнуудаас нэг сая рубль шамшигдуулан завшсан нь илэрчээ. Энэ бол зөвлөлтийн үед дундаж цалин 200 рубль байсан гэхэд ёстой толгой эргэм их мөнгө.

Түүний гэрт нэгжлэг хийхэд асар их хэмжээний гоёл чимэглэлийн зүйл, арьс, үслэг эдлэл, болор сав, маш их мөнгө гарсан гэдэг. Мөнгө гэхэд л хивсэн дороо, халаагуурын батарей, шилэн саванд, хашаанд дотор тоосгон дунд нуусан байсан нь 500 гаруй мянга болжээ.

56 настай түүнийг 1983 оны наймдугаар сард буудан хороосон байна.

0 Сэтгэгдэл
цаазын ялыг сэргээ
Хамгийн аймаар нь манайд үүнээс ч аймшигтай гэмт хэрэгтнүүд цаазлуулах нь бүү хэл, зүв зүгээр магтуулан мандаад төрийн толгойд гарчихсан байгаа нь хэцүү еэ....
delhiigees zailsan n yamai daa.
Үхэхдээ таарсан хүн хогууд л бн
Хамгийн их уншсан