Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Алмаазан бөгж 456 мянган фунт стерлингийн үнэд хүрчээ
30 гаруй жилийн өмнө 10 фунтээр худалдаж авсан бөгж нь эзэндээ 350 000 фунт стерлингийн /456 000 доллар/ орлого авчирч магадгүй нь. “Сотбис” дуудлага худалдааны шинжээчид уг бөгжийг ийм өндөр үнэд хүрнэ гэж үзээд дуудлага худалдаанд оруулах гэж байгаа ажээ.
Нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй 26,27 каратын жинтэй уг алмаазыг 1980 оны дундуур Лондон хотын Хаунслоу дүүргийн Баруун Мидлсексийн эмнэлгийн дэргэд болсон задгай талбайн хямдралтай худалдаанаас худалдан авчээ.
Энэ цагаан чулуу нь XIX зууны үед засч урласан алмааз гэдгийг худалдан авагч эмэгтэй мэдээгүй аж. “Тэр эмэгтэй зүгээр л гоёлын зүйл байна гээд худалдан авсан байсан. Хэн ч энэ бөгжийг ийм их үнэ цэнэтэй зүйл гэж төсөөлөөгүй аж. Тэр эмэгтэй хямдралтай худалдаанд нэг бус удаа очдог байсан, гэхдээ үнэт эдлэл, тэр дундаа алмаазыг хэзээ ч цуглуулж байгаагүй” гэж “Сотбис” дуудлага худалдааны компанийн гоёлын үнэт эдлэлийн шинжээч Жессика Уиндем ярьж байна.
Шинжээчийн ярьснаар, уг үнэт чулуу нь алмаазын адилаар гялалздаггүй болохоор нь хүмүүс түүнийг жинхэнэ алмааз биш гэж бодож байсан аж. Учир нь 19 дүгээр зууны үнэт чулууны өнгөлгөө нь болхи байсан болохоор тэр үед засч өнгөлсөн алмаазууд нь өвөрмөц байдлаар туяаран гялалздаггүй байжээ.
"Хуучны аргаар засч өнгөлсөн алмааз нь орчин үеийн аргаар засч өнгөлсөн алмааз шиг гялалздаггүй. Тэр үеийн урчууд үнэт чулууны байгалийн хэлбэрийг нь засах гэж хичээдэг байсан ба хурцаар гялалзуулах нь чухал биш, харин аль болохоор жинг нь их байлгах дээр илүү анхаардаг байсан” гэж шинжээч ярилаа.
Бөгжийн эзэн эмэгтэй энэ гоёлоо 30 гаруй жил зүүсэн ба уг алмааз ямар үнэ цэнэтэй эд болохыг үнэт эдлэлийн мэргэжилтэнд үзүүлснийхээ дараа л сая мэджээ. Мэргэжилтэн хэлэхдээ "энэ чулуу жинхэнэ алмааз, их үнэтэй эд байж магадгүй" гэсэн аж. Ингээд л уг алмааз одоо “Сотбис”-ийн дуудлага худалдаанд орох гэж байгаа хэрэг.
“Бид анх энэ бөгжийг хараад шуудхан л Америкийн Геммологийн хүрээлэн рүү шинжилгээ хийлгэхээр илгээсэн” гэж шинжээч Жессика Уиндем ярьжээ.
30 гаруй жилийн өмнө 10 фунтээр худалдаж авсан бөгж нь эзэндээ 350 000 фунт стерлингийн /456 000 доллар/ орлого авчирч магадгүй нь. “Сотбис” дуудлага худалдааны шинжээчид уг бөгжийг ийм өндөр үнэд хүрнэ гэж үзээд дуудлага худалдаанд оруулах гэж байгаа ажээ.Нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй 26,27 каратын жинтэй уг алмаазыг 1980 оны дундуур Лондон хотын Хаунслоу дүүргийн Баруун Мидлсексийн эмнэлгийн дэргэд болсон задгай талбайн хямдралтай худалдаанаас худалдан авчээ.

0 Сэтгэгдэл