Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цагаанбанди түрүүллээ 10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо
“Монгол наадам” цогцолбор жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг болно


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монгол наадам” цогцолборын үйл ажиллагаатай танилцав. Нийт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах боломжтой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай болон спорт, соёлын төвүүдийг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт барьж байгуулна. Мөн цэвэр усны сан, дулаан, цахилгаан зэргийг бие даан шийдэхээр зураг төслийн ажлыг хийж дуусчээ. Өнгөрсөн жил цанын бааз байгуулах төсөл хэрэгжүүлсэн. 2 сарын хугацаанд 30 мянга гаруй иргэн цанын баазаар үйлчлүүлжээ. “Монгол наадам” цогцолборын дарга Н.Батсүмбэрэл өнөөгийн тавьж байгаа гол зорилго бол жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулах хэмээлээ. Мөн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийслэлийн орлогыг нэмэгдүүлэхээр зорьж байна.  

Цаашид хүй долоон худагт “Богдын өндөр цогцолбор”, “Нийслэлийн гэрэлт хөшөө”, Морь уналга, сургалтын төв” зэргийг байгуулна. “Монгол наадам” цогцолборын удирдлагууд эхний баяр наадмынхаа ард гарсаны дараа хотын удирдлагуудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөө, хэтийн зорилтуудаа танилцуулахаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан