Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮРГЭЛЖИЛСЭН БОРОО ТАРИАЛАНЧДЫГ ТҮГШЭЭЖ ЭХЭЛЛЭЭ

Харин хамгийн муу ургацыг Сэлэн­гийн Ерөө, Төв айм­гийн Угтаал, Булганы Хутагт авах нь ээ. Учир нь, бусад бүс нут­гаас доогуур 5.8-7.8 ц/га гэсэн тооцоо гарчээ. Улсын дунджаар буу­дайн ургацыг тоо­цоолон үзвэл га-гаас 9.8 центнер ургац ху­раах урьдчилсан прогноз гарчээ. Өн­гөрсөн жил га-гаас 14.5 центнер буудай авч Булган, Сэлэнгэ аймаг давуулан авсан билээ. Тэгэхээр энэ жил хэтэрхий их бороо орж буй нь нөлөөлж байгаа талаар холбог­дох хүмүүс ярьсан юм.

Ж.Батжаргал: Бороо цаашид үргэлжлэн орвол нөхцөл байдал хүндэрнэ


/Төв аймгийн ИТХ-ын дарга/

-Аймгийн хэмжээнд нийт хэчнээн га талбайд тариалалт хийсэн бэ?
-63 мянган га-д буудай, 7000 га-д тосны ургамал, 5000 га-д төмс, 1100 га-д хүнсний ногоо тариалсан. Мөн 4000 га-д малын тэжээлийн ургамал тарьсан байгаа.
-Буудайны болц ямархуу байгаа бол. Сүүлийн хоёр сар бороо үргэлжлэн орсон болохоор нар дутагдаж байна уу. Тариалангийн бүс нутгуудаар цаг агаар ямархуу байна вэ?
-Ерөнхийдөө бороо хур элбэг байна. Бидний зүгээс хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнүүддээ чиглэл өгөөд тариалангийн бүс нутгуудад илгээсэн. Бороо хур ихтэй байгаа учраас буудайг хэрхэн болцыг нь гүйцээж, авах, ургацаа нэмэгдүүлэх талаар судлуулахаар явуулсан. Техник технологийн арга хэрэглэн ургацаа санасан хэмжээндээ хүрч авахаас өөр аргагүй болчихоод байна.
-Цаг агаарын төлөв болон буудайн ургалтын байдлыг харгалзан тариалангийн бүс нутгуудаар урьдчилсан прогноз гаргажээ. Төв аймгийн Эрдэнэсант га-гаас 10.4-11.6 центнер буудай байхад Угтаал хамгийн муу буюу 5.8-7.8 гэсэн тооцоо гарчээ?
-Бороо цаашид үргэлжлэн ороод байвал нөхцөл байдал хүндрэх нь ойлгомжтой. Мэргэжилтнүүдийн гаргаж буй тооцоогоор буудайгаа авч ч мэднэ. Гэхдээ бид нөхцөл байдал арай өөрөөр эргэнэ гэж найдаж байна. Цаг агаарт найдалгүй дээр хэлсэнчлэн техник технологийг яаж ашиглавал хохиролгүй гарах тал дээр урьтаж ажиллана даа.
-Төвийн бүс нутгуудаар царцаа ихтэй байгаа гэсэн?
-Царцаа олширч байгаа ч одоохондоо гайгүй. Жил бүр тодорхой хэмжээгээр устгал хийгддэг. Одоогоор түргэн авахуулах хэмжээнд хүрчихээгүй  байна.


Х.Мөнхгал: Зовж байж тарьсан буудай ногоогоо үерт туучих вий гэж айх юм

/Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын тариаланч/

-Цаг агаар хэр байна вэ. Бороо орж байгаа нь тариаланчдад хүндрэл учруулж байна уу?
-Тийм ээ. Хүчтэй усархаг бороо орохоор жаахан хэцүүдчих юм аа. Зовж байж тарьсан буудай ногоогоо үерт туучих вий гэж айж сууна.
-Цаашдаа бороо үргэлжлэн орох юм байна. Тарианы болцод сөргөөр нөлөөлөх л байх даа?
-Усархаг, хүйтэн бороотой байгаа Архангай, Өвөрхангайгаар мөндөр орно гэж зарлаад байсан. Мэдээж нар үзэхгүй бол болц гэж юу байхав. Гэхдээ Сэлэнгийн тариалангийн бүс нутгаар буудайн аарцан болц наймдугаар сарын дундуур орох төлөвтэй. Хөвсгөл, Булган, Өвөрхангай гэхэд есдүгээр сарын эхний арван хоногт аарцан болцын үе шатандаа орох байх гэцгээж байна билээ.   
-Төмс, хүнсний ногооны хувьд гайгүй юу?
-Буудайг бодоход гайгүй шүү. Тариандаа л илүү анхаарал хандуулж байна. Байгалийн хүчин зүйлийг дагаж барааддаг юм болохоор бидний ажил ч хэцүү шүү. Гэхдээ бороо удахгүй татрах байлгүй.
-Та хэчнээн га-д тариа, хүнсний ногоо тариалсан бол?
-Өө бага, бага. Тариа 900 га-д, бусад хүнсний ногоо 400 га-д тариалсан даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан