Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинжлэх ухаан өнөө хүртэл нууцыг нь тайлаагүй 10 үзэгдэл

Шинжлэх ухаан гэдэг энэ ертөнцөд эргэн тойронд болж байгаа үйл явдал, юмс үзэгдлийн учрыг тайлахад л хүмүүст тусалдаг зүйл. Урьд өмнө, хэдэн жилийн өмнө бидний таньж мэдээгүй, учрыг нь олдоггүй байсан юм үзэгдлийн учрыг тайлсаар л байна.
Гэхдээ шинжлэх ухаан өнөө хүртэл учрыг нь тайлж тайбарлаж чадаагүй юмс үзэгдэл байна аа. Сүүлийн 10 жилд тохиосон ч эрдэмтэн мэргэд учрыг нь тайлж тайлбарлаж чадахгүй байгаа 10 үзэгдэл.

1.Гурван настай хүү өмнөх амьдралд нь өөрийг хөнөөсөн алуурчныг таньжээ

Сири Израилын хил дээрх Голаны өндөрлөгт амьдардаг гурван настай жаал хүү өмнөх амьдралынхаа тухай сонин зүйл ярьж эхэлжээ. Эхлээд хэн ч түүнд итгэхгүй байсан ч нэг удаа тэрээр өөрийг нь оршуулсан газрыг ямар ч алдаагүй заасан байна. Үнэхээр тэнд нь эрэгтэй хүний араг яс байсан гэнэ. Жаал хүү цааш нь өөрийг нь хөнөөсөн сүх байгаа газрыг заасанд үнэхээр байжээ. Тэр эрэгтэй үнэхээр дөрвөн жилйин өмнө сураггүй алга болсон бол жаал хүү “өөрийг нь” хөнөөсөн алуурчны нэрийг хүртэл хэлсэн гэнэ.

2. Таос дахь үл мэдэгдэх дуу чимээ


Мексикийн Нью-Мексико мужийн Талос хотод хэдэн жилийн турш галт тэрэгний дохио шиг үл мэдэгдэх сонин дуу чимээ гардаг болсон ч эрдэмтэд хаанаас гараад байгааг олж учрыг нь тайлж чадаагүй л байна. Гэхдээ хотын хүн амын хоёр хувь нь л энэ чимээг сонсдог байна. Хүмүүсийн зарим нь цөлийн элсэн дэх агаар ийм дуу чимээ гаргаж байна гэдэг бол нөгөө зарим нь эрх баригчид зориуд ийм зүйл хийж байна гэцгээдэг гэнэ.

3. Гэрэлт цохны цугларалт


Америкийн Теннеси мужийн зүүн нутаг Дымчатад зургадугаар сард хоёр долоо хоногийн турш гэрэл цохнуудын цугларалт болж жинхэнэ гэрлэн шоу үзүүлдэг байна. Мянга мянган гэрэлт цох харанхуйд гялалзаж байдаг энэ үзэгдлийг эрдэмтэд мөн л тайлж чадахгүй байна. Өмнөд Жоржийн их сургуулийн мэргэжилтэн Жонатан Коупленд л үүнийг цохнуудын гэрлэлтийн баяр ёслол байх гэж байгаа ч батлаагүй байна.

4. Тэнгэрт гялсхийх гэрэл

Галт уул дэлбэрэх, газар хөдлөхийн өмнө тэнгэрт гэрэл гялсхийдгийг эрдэмтэд олон жилийн судалгаанаас мэддэг. Харин энэ нь байгалийн энэ гамшигтай холбоотой эсэх, ямар холбоотойг өнөө хүртэл тайлж чадаагүй байгаа юм байна.
1960 онд энэ үзэгдлийг дүрс бичлэгт буулгаж аваад судалж байгаа гэнэ. Тэднийхээр бол галт уулын дэлбэрэлт нь агаар мандалд цахилгаан цэнэг хуримтлуулж тэр нь тэсэрдэг гэж байгаа ч онолын хувьд яг батлаагүй байгаа юм байна.

5.Үхлийн хөндийн явдаг чулуу

АНУ-ын Калифорни мужийн Үхлийн хөндийд олон зууны туршид үл мэдэгдэх явдал болж ирсэн гэдэг. Рейстрек-Плайя хэмээх хуурайшсан нуурын тойром дээр нэгэн чулуу байнга хөдөлж ийш тийшээ явдаг байна. Заримдаа чулуу чиглэлээ өөрчлөн өөр зүгт явдаг гэнэ.
Эрдэмтдийн зарим нь үүнийг салхинд туугддаг гэдэг бол нөгөө зарим нь чулуу өрөө соронзтойгоос болж байна гэдэг ч эцсийн дүгнэлт тайлал гараагүй.

6.Тархиндаа гэмтэл аваад математикийн суутан болсон нь

44 настай Жейсон Паджет мебелийн үйлдвэрт ажилладаг жирийн л нэгэн, хэзээ ч математикаар хичээллэж байгаагүй нэгэн. 2002 онд Такомд орой болж байхад гэмт этгээдүүд түүнийг дээрэмдээд ухаан алдтал нь зодсон байна. Өглөө нь сэрээд тэрээр нүдэндээ геометрийн элдэв дүрс, томъёо харсан гэдэг. Ингээд л тэр математик, физикээр хичээллэх болж жинхэнэ суутан болсон байна. Паджет энэ тухайдаа “өмнө нь би зүгээр л хүүхэн эргүүлдэг нэгэн байсан бол одоо амьдрал минь эрс өөр болсон” гэж ярьжээ.
Тархины гэмтэл яагаад ингэж нөлөөлснийг эмч нар ч, эрдэмтэд ч тайлж чадаагүй л байна.

7. Наран шарлагын газрыг устгаад дахин сэргээжээ

Их Британийн Портлевенд далайн их түрлэг давалгаа наран шарлагын газрыг хамаад огт элсгүй болгосон байна. Гэтэл хэдэн цагийн дараа өөр нэг давалгаа дайрахдаа наран шарлагын газрын элсийг яг хуучин байдлаар нь “авчраад” сэргээсэн тохиолдол гарчээ.
Эрдэмтэд судлаачдыг тооцоогоор бол  ийм наран шарлагын газрыг сэргээхэд өчнөөн тонн элс, даруй бүтэн жил шаардлагатай гэнэ. Гэтэл байгаль өөрөө хэдхэн цагийн хооронд сэргээчихсэнийг эрдэмтэд ч , нутгийн иргэд ч ойлгохгүй өнөө хүрчээ.

8.Хессдалены үл мэдэгдэх гал

Норвегийн Хессдалены хөндийд 1940-өөд оын сүүлчээс үл ойлгогдох гэрлэн шоу үзэгдэж шөнийн тэнгэрт автомашины хэмжээтэй шар, цагаан гэрлүүд хөвдөг байна. Гэрлэн зургууд жилд 10-20 удаа харагддаг байна.
Италийн нэг судлаач үүнийг иожсан хийний бөмбөлгүүд агаарт хөөрч ийм гэрэл үүсгэж байгаа гэсэн ч эрдэмтэд бас л зөвшөөрөхгүй байгаа гэнэ.

9.Номхон далай дээрх улаан гэрэл


Камчаткийн хойг орчимд нисч явсан Гонконгийн Боинг 747-8 онгоц Аляска орох замдаа ийм гэрэл харсан байна. Эргэн тойронд ямра цахилгаан цахиагүй байхад гарч байсан энэ улаан гэрлийг зарим судлаач далайн ёроолын галт уул дэлбрэч байгаагаас үүдэж байна гэдэг ч бас л батлаагүй.

10. Амьтдын жил бүрийн нүүдэл


Амьтдын нүүдэл гэдэг жил бүрийн тодорхой удлиралд эхэлж нэг газраас нөгөө рүү шилжин явдаг. Шувууд, загас, шавьж, сүүн тэжээлтнүүд яагаад ингэж ийш тийшээ нүүдэллэдгийг эрдэмтэд өнөө болтол нарийн учрыг нь тодорхойлж чадаагүй л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан