Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэг тосгонд эмэгтэйчүүдийг гар утас хэрэглэхийг хоригложээ

Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Мадора тосгоны захиргаа энэ тавдугаар сарын 2-нд хууль гаргаж  эмэгтэйчүүдийг олон нийтийн газарт гар утас хэрэглэхийг хориглосон байна. Хууль зөрчсөн иргэнийг 21 мянган рупийгээр торгох заалттай гэнэ. Энэтхэгийн олонхи гэр бүл  ийм мөнгө олохын тулд хэдэн сар хөдөлмөрлөх хэрэгтэй болдог байна.

Гар утас нь эмэгтэйчүүдэд танихгүй эрчүүдтэй амархан холбоо тогтоож, нөхрөө хууран мэхлэхэд хүргэдэг, улмаар гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орно гэж тосгоны зөвлөлийн гишүүд үзжээ.

Оршин суугчдын ихэнх нь лалын шашинтай учраас  гэр бүлээс гадуурх харьцаа нь хууль бус гэж үздэг учраас ийм шийдэлд хүрсэн байна.

Нутгийн цагдаагийн дарга Арун Кумар Сингх энэ тухайд энэ шийдвэр оршин суугчдын хувьд таашаалтай хүлээн авч байгаа ч харамсалтай нь энэ нь Үндсэн хууль зөрчиж байна, тэгэхээр мужийн засаг захиргаа өөрчлөх байх гэж ярьсан байна.

“Тосгоны эрх баригчид бол уг нь иргэдээ зөв төлөвшилтэй байлгахын төлөө санаа тавьж ийм шийдвэр гаргасан. Ганнцхан энэ нь хүний эрх эрх чөлөөг зөрчиж нийгмийни нэг давхаргын эрхийг хязгаарлаж байгаа юм” гэж ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан