Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Хавайд байсан Хиппигийн эдлэн
1969 оны хавар Тейлорын “эдлэн”-д амьдрал бужигнаж эхэлсэн гэдэг. Тухайн үеийн АНУ-ын эмх замбараагүй байдал, цагдаагийн хатуу ширүүн авираас болж зугтсан 13 залуу Хавайн Кауаи арал дээр очиж хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж, өөрсдийн гэсэн тусгаар ертөнцдөө амьдрах болжээ.
“Бид дайны эсрэг хөдөлгөөнийхөн байсан бөгөөд Берклид юу юугүй дэлбэрэх гэж буй мэт хүчирхийлэл газар аваад байлаа” хэмээн Тейлорын эдлэнгийн нэгэн гишүүн Сандра Шауб ярьсан байдаг. Тэрээр нөхөр Виктортойгоо хамт Хавайн эдлэнд ирж амьдарсан юм. “Эхлээд бид Европ руу дүрвэх тухай бодож, төлөвлөж байлаа. Гэтэл “Чөтгөр ав гэж...Бид чинь Хавайд огт очиж үзээгүй юм байна” гэх бодол толгойд урган гарч ирдэг байгаа. Ингээд л эхлээд Хавай дараа нь Ази, Европоор аялая гэх хүсэлдээ хөтлөгдөөд л гэрээсээ гарсан. Юу хийх хэрхэн амьдрах талаар бидэнд ямар ч төлөвлөгөө бодол байгаагүй” хэмээн Сандра ярьжээ.
Тухайн үед орон гэргүй, стандарт бус амьдралыг шүтсэн, тэнэмэл хиппи нарыг шоронд хорьж, баривчилж байсан учраас бидэнд ийн хэрэн тэнэж, АНУ-аас гарахаас өөр арга байсангүй. Гэхдээ тэдэнд Холливудын нэгэн алдарт гэр бүлийнхэн туслана чинээ хэзээ ч санаж байсангүй. Алдарт Элизабет Тейлорын ах Говард Тейлор өөрийн эзэмшлийн арал дээр тэднийг ямар ч төлбөргүй, татваргүй амьдрахыг урьжээ. Дэлхийн хамгийн гоёмсог, үзэсгэлэнтэй, зэрлэг дагшин байгалтай цэв цэнхэр далайн буланд ийн тэд өөрсдийн дураар дургих боломжийг олж авчээ.
Эдгээр зургуудыг Тейлорын эдлэнд амьдарч байсан Жон Вейрхейм авсан байдаг. Түүний фотоцомогийн зургуудаас бид үзэж байгаа нь энэ.
Тэнд цахилгаан, ариутгах татуургын суваг за тэгээд хүний амьдралын тохь тухыг хангах юу ч байсангүй. Тейлор Говард анх ирэхдээ жижигхэн оромж босгож, модоор хучсан нь арал дээрх хүний босгосон ганц хөрөнгө байв.
Ингээд арлын зочид болоод уугуул оршин суугчид болсон хиппичид байгалийнхаа өгөөжийн хүртэн амьдралаа эхлүүлжээ. Загасанд явж, жимс түүгээд... Арал дээр эмч эсвэл эх баригч л ирдэг байснаа сүүлдээ хиппи тосгон нэлээн өргөжиж эхлэв. Жинхэнэ хиппичүүдээс гадна Вьетнамын дайнд оролцсон ахмад цэргүүд шинэ амьдралаа эхлүүлэх гэж муу муухайг мартах гэж энд ирэх болов.
Бүгд л нүцгэн явна. Тэднийг үзэх гэж ирсэн жуулчид мөрөө хавчаад л өнгөрнө. Тейлорын эдлэнгийн тэдгээр оршин суугчдын нэг өнөөдөр Том аралын захирагчийн туслах, ESPN радиогийн хөтлөгч хийдэг. Тэрээр энэ тухай дурсахдаа “Бид байгалийг мэдрэх гэж бас өөрсдийгөө хүүхэд хэмээн төсөөлөхийн тулд нүцгэн явдаг байлаа. Хүмүүс нүцгэн бие шунал тачаал хөдөлгөдөг гэж боддог. Гэтэл бид өдөр бүр нүцгэн явснаар ямар ч тийм зүйлийг өөгшүүлэх сэжим ч гарч байсангүй. Үнэхээр тийм шүү” гэдэг.
”Хэрвээ та бидэн шиг амьдралын хэв маягаар амьдарвал нүцгэн бүсгүйчүүд таны хувьд эгч эсвэл дүү охин мэт л санагдах болдог. Ямар ч адын хүсэл төрөхгүй. Яг л өөрийнхөө гэж бүлтэй зугаалж буй мэт. Бид чинь хиппи шүү дээ. Бидний дунд цөөнгүй гэр бүлийн хосууд амьдарч байсан. Бид дундаж амьдралтай энгийн гэр бүлүүд шиг л байсан”
Тосгон хамгийн оргил үедээ 120 оршин суугчтай болж, 7 га талбайг эзэмшиж байв. Тэд ямар ч танихгүй хүн байсан найрсаг хүлээн авч байсан гэдэг.
“Бидэнд зурагт огт хэрэггүй байсан. Маргааш юу болохыг бүгд л мэддэг байлаа” хэмээн Сандра яриад Вьетнамын дайнаас эргэн ирсэн цэргүүд бидэнтэй нуруу нийлүүлэн амьдарч эхэлсэн тэр үеэс бид нэг талаар хүмүүжүүлэгч болж байлаа. Хөвгүүд инээх гэдгийг бараг л мартчихсан байв.
Хар тамхи, сэтгэл зүйн хямрал Тейлорын эдлэнд ч байсан юм. Хиппи тосгоны эгч дүү Тэри болон Дэбби Грин нарыг “нүгэлт эгч дүүс” хэмээн нэрлэдэг байв. Тэд өнөөдөр “Сан-Франциско”-д жирийн амьдралаар амьдарч байна. Тэд үргэлж мансууруулах бодис хэрэглэж байсан гэдэг. Мөн эдлэнд амьдрах хугацаандаа 300 гаруй удаа мансууруулах бодис хэрэглэсэн өөр нэг бүсгүй бий. Тэр өнөөдөр өмгөөлөгч хийдэг гэнэ.
“Бидэнд ширэнгэн ойн дундуур гүйж харайхаас гадна өөр нэг мөрөөдлийн төв цэг байх хэрэгтэй байлаа” хэмээн Тэри сүүлд ярьсан байдаг. Миний хувьд мансууруулах бодис нь сэтгэлээ нээх ертөнц, бодлоо төвлөрүүлэх цэг гээд зорилготой байсан юм.
Бүх юм сайхнаар төгсдөг үлгэр шиг хиппи тосгон ч хаалгаа барьсан. Эдлэнгийн оршин суугч Гамильтон өөрийн эхнэрийн хамт тэнд хоёр ч хүүхдээ өсгөсөн гэнэ.
Гамильтон “Тейлорын эдлэнд бид үнэхээр ямар ч зорилгогүй, зөвхөн өөрйнхөө аж төрж байсан нь үнэн. Гэхдээ тэнд таагүй ч үйл явдлууд болж байсныг мартаагүй байна. Нэг шөнө эдлэнд үл таних залуу ирж, хүйтэн зэвсгээр айлгаж эхэлсэн. Би түүнийг мансуурсан нэгэн юм болов уу гэж бодсон ч тийм биш болж таарсан. Тэгээд л шууд өөрт байсан буугаа гаргаж, эндээс явахгүй бол шууд буудна хэмээн сүрдүүлсэн. Бидэнтэй ойрхон муу залуус ч амьдарч байсан. Гэсэн ч манай руу ойртож байсангүй.
Ингээд 8 жилийн дараа Тейлорын эдлэнгийн төгсгөл ирсэн юм. Хавайн иргэдийн тэвчээр барагдаж, арлын үзэсгэлэнт газрыг ийн ямар ч ашиггүй хүмүүст ашиглуулах нь дэмий гэж үзжээ. Учир нь хиппичүүдийн амьдарч байсан тосгон нь цагаан элсэн арал дээр байсан учраас аялал жуулчлал хамгийн сайн хөгжих боломжтой юм.
1977 онд Засгийн газраас ноён Тейлороос энэхүү газрыг худалдаж авсан бөгөөд тосгоны бүрмөсөн нурааж, шатаасан байдаг. Өнөөдөр энэ газарт жуулчдын автозогсоол, нийтийн ариун цэврийн газар, амралтын төвүүд байгаа юм.
Тейлорын эзэмшил хэмээн нэгэн цагт нэрлэгдэж байсан далайн эрэг дээрх жижигхэн диваажинд ямар ч дүрэмгүй, улс төргүй, татваргүй, торгуулгүй амьдарч бүүр заримдаа хувцасгүй гүйж, зөвхөн өөрийнхөө сэтгэлээр л аливаа бүх асуудлыг шийдэж байсан залуусын тухай өгүүлье.

0 Сэтгэгдэл