Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

340 мянган төгрөгийн санхүүжилтыг хуримтлуулж байгаа гэв

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд  Засгийн газраас өгөхөөр амалсан нэг сая төгрөгийнхөө үлдэгдэл 340 мянган төгрөгийг хүлээсээр. Амалсан ёсоороо сонгуулиас өмнө өгөөд дуусчихсан байх байсан болохоор арга ч үгүй биз. Харин Сангийн сайдын төрөлх нутаг Дархан-Уул, НХХЯ-ны дэд сайд Н.Номтойбаярын сонгогдсон Дорнод болон Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай хүмүүс үлдсэн 670 мянган төгрөгөө бөөнд нь авсан азтай нэгэн. Харин бусад аймаг, нийслэлийнхэн долдугаар сарын сүүлээр 340 мянган төгрөгөө авна гэсэн яриа гарч эхлээд байна. Энэ талаар Сангийн яамны мэргэжилтнээс тодруулахад “Үлдсэн 340 мянган төгрөгийн санхүүжилтийг хуримтлуулж байна. Өнөөдрийн байдлаар яг тэдэнд хэмээн цаг хугацаа хэлэх боломж алга” гэсэн хариултыг өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан