Монгол орны тариалангийн бүс нутгаар 251.6 мянган га-д буудайг тариалсан байна. Энэ жилийн буудайн ургалтын байдал болон цаг агаарын нөхцлийн цаашдын төлөвт үндэслэн бүс нутгаар буудайн ургацын тооцоо гаргажээ. Дорнодын Халх гол, Өвөрхангайн Хархоринд 12.0-12.5 ц/га, Сэлэнгийн Цагаан нуур, Төв аймгийн Эрдэнэсант, Хөвсгөлийн Тариалан, Увсын Баруунтуруунд 10.4-11.6 ц/га, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим тариалан бүхий нутгаар 9.2-9.8 ц/га ургац авах төлөвтэй байгаа аж. Харин хамгийн муу ургацыг Сэлэнгийн Ерөө, Төвийн Угтаал, Булганы Хутагт авах нь ээ. Учир нь бусад бүс нутгаас доогуур 5.8-7.8 ц/га гэсэн тооцоо гарчээ. Улсын дунджаар буудайн ургацыг тооцоолон үзвэл га-аас 9.8 центнер ургац хураах юм байна.