Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Чикагод –хүн эрвээхэй харагдаад байх болжээ

Америкийн Чикаго хотын хоёр иргэн энэ сарын 27-нд загасанд явж байгаад Калумет голын ойролцоо хүн-эрвээхэй ч гэмээр хүн-шар шувуу ч гэмээр хар биетэй нисдэг амьтантай тааралдсан байна.
Аав хүү хоёр Хэгвиш цэцэрлэгт хүрээлэнгийн эсрэг байх голын эндээс хэд хэдэн удаа шар шувуу браьж байсан юм гэнэ. “Оройн найман цагийн үед бид уургаа тавиад сууж байтал галт тэрэг тооромсоглож байга аюм шиг дуу гарсан. Харин ямар ч галт тэрэг харагдаагүй. Гэтэл өнөөх дуу дахиад л гарсан. Харвал зүүн талд модод дотор ямар нэг хар юм нисэх нь харагдлаа. Эхлээд бид ямар нэг том шувуу байна гэж бодсон. Минут хэтэй болоод дахиад өнөө чимээ гарч нөгөөх хар зүйл чинь шууд гол руу чиглээд ниссэн” гээд урьд нь огт харж байгаагүй тэр биет шувуунаас тэс өөр байсан гэжээ.
Нийт хэмжээгээрээ насанд хүрсэн өндөр хүн шиг, асар том хар далавч нь нэг үзүүрээсээ нөгөө үзүүр хүртэл бараг гурван метр хүрэх байх гэж тэд ярьжээ.
“Тэр амьтан бидний дэргэдүүр хэдхэн секунд хэртэй ниссэн болохоор бид илүү тодорхой харж чадаагүй. Тамаас нисч ирсэн байх л гэж бодсон. Түүнийг яаж нисч өнгөрхөрийг бид хараадл зогссон. Би бүр балмагдаад байтал хүү маань хэзээ нэгэн цагт асар том сарьсан багваахай байдаг тухай уншсан, сүүлийн үед Чикагод хэд ххэд харагдсан гэсэн, тэр л байх гэж ярьсан” гэж аав нь ярьжээ.
Аав хүү хоёр аймаар зүйл харсандаа түгшиж тэр дороо гэрээдээ буцсан байна.
“Энэ биетийн талаар илүү тодорхой зүйл, мэдээлэл өгч чадахгүй нь харамсалтай. Үнэнийг хэлэхэд бид түүнпд дэндүү ойрхон байж харсан” гэж аав нв Үл мэдэгдэх биет судалдаг мэдээллийн төвд илгээсэн захидалдаа дурдсан байна.
Чикагогийн Үл мэдэгдэх биет судлах мэдээллийн төвийн энэ асуудлыг хариуцсан мөрдөн байцаагч энэ дөрөвдүгээр сард иймэрхүү тас хар хүн-эрвээхэйн тухай таван ч мэдээлэл ирсэн гэжээ.

0 Сэтгэгдэл