Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Папановын сүнс Мироновыг авч одсон уу

-    Хэн нэгний хойноос хэт их гашуудаж, хамт байхыг хүсэх нь буруу гэнэ-

Зөвлөлтийн киноны хоёр нэрт жүжигчин Анатолий Папанов, Андрей Миронов хоёр нэг жил , нэг сард ердөө арван хэдхэн хоногийн зөрүүтэй нас барж, хоёулаа гэнэт, бас учир битүүлгээр.

1987 оны наймдугаар сарын 5-нд Папанов Рига хотод болж байсан тоглолтдоо ирсэнгүй. Жүжгийн цагийг өөрчлөн буудалд нь очиход хаалга тайлж өгсөнгүй. Хажуу өрөөний нь тагтаар дамжин ороход Папанов усанд орж байгаад ванн дотроо нас барсан, өрөөгөөр нь дүүрэн хүйтэн ус урсч байж.
Ерөөсөө энд тэнд өвдөж байна хэмээн зовиурладаггүй байсан тэрээр нас барахаасаа өмнө хэн нэгэнд боомилуулж байна, үл үзэгдэх этгээд өөр лүү нь дайрлаа, сэрээд харахад хэн ч байгаагүй, толинд хараад хүзүүн дээр минь гарын мөр байсан гэж ярьж байжээ.

Юутай ч энэ алдарт жүжигчин гэнэт л нас барж.

Түүний үхлийг бас хамгийн сүүлд тоглосон “1953 оны хүйтэн зун” кинотой холбох нь бий. Жүжигчид ихэвчлэн тайз, дэлгэцэн дээр үхэж тоглохоос аль болох зайлсхийдэг. Харин Папанов ингэсэнгүй. Дээрэмчид зургийн үеэр түүнийг “алдаг”.
Папанов 1948 оноос “Сатира” театрт Андрей Мироновтой хамт ажиллаж ёстой нэрийн хуудас болж байсан.

Тэр хоёр “Байцаагч түшмэл”, Ухаантны зовлон”, Интоорын цэцэрлэг” жүжгүүдэд бас “Автомашинаа хямгад”, “Эрдэнэ нуусан гар” кинонуудад хамт тоглож байсан жинхэнэ гар нийлсэн хос байлаа. Амьдрал дээр ч жинхэнэ нөхөд байсан гэдэг.

Папановыг нас барж, оршуулах ёслолын нь үеэр Андрей Миронов “Яах гэж чи минь намайгаа орхив. Яаж би чамгүй тоглох юм бэ. Найз минь чи яах гэж намайг орхиж байгаа юм, Яагаад, яах гэж” хэмээн байн байн давтаж нулимс унагаж байсан гэж нүдээр үзсэн хүмүүс ярьдаг.

Харамсалтай нь Папанов найзыгаа ердөө хоёр долоо хоногийн дараа “авч явсан” байна.

1987 оны наймдугаар сарын 16-нд Андрей Миронов Сатира театрынхантай мөн л Ригад “Фигаро гэрлэсэн нь” жүжиг тоглож байлаа.
Жүжиг төгсөхөөс 10 минутын өмнө  Фигарогийн монологийг хэлж байгаад гэнэт гэдэргээ унасан байна. Хамтран тоглогч Александр Ширвиндт нь гараас нь бариад “Хөшиг” гэж хашгирчээ. “Шура толгой өвдөөд байна” гэдэг бол Мироновын хамгийн сүүлийн үг байлаа.

Мироновыг эмнэлэгт хүргэсэн ч хоёр хоногийн дараа тэрээр амьсгал хураасан байна.

Өнөөдөр бараг бүх зөн бичлэгчид энэ явдлыг түүнийг найз нь нөгөө ертөнц рүү авч явсан гэж санал нэгтэй хэлдэг байна. “Хүн нас барсны дараах 40 хоногийн хугацаанд сүнс нь газар дэлхий дээр байж, биднийг сонсч, харж байдаг. Тэгээд бидний ямар нэгэн хүсэлтийг ялангуяа “намайг аваад яваач” гэсэн хүсэлтийг сонсч биелүүлдэг” гэж зөн билэгчид хэлж байна.
Ойр дотныхоо нэгнийг нас барахад хүн хяналтаа алдаж уйлж хашгиран элдэв үйлдэл гаргаж, янз бүрийн зүйл хэлдэг” Ялангуяа “Чамгүйгээр би амьдарч чадахгүй”, Намайг өөртэйгөө аваад яваач”, “Чамтайгаа хамт байвал надад дээр” гэхчлэн хэлдэг. Үүнийг сонсч байгаа сүнс ялангуяа хамгийн ойр дотны хүнийхээ хүсэлтийг биелүүлж, авч явах нь бий. Тэр дор нь ч байж болно, хэсэг хугацааны дараа ч байж болно”  хэмээн  зөн билэгчид хэлдэг.
 
Үнэхээр Папановыг оршуулахад Мироновын хэлж байсныг Москва даяар, ялангуяа театрынхан байнга ярьдаг.

Миронов эмнэлэгт хоёр хоног ухаангүй байхад нь бас өрөөний нь цонхоор гэнэт тагтаа орж ирээд өрөөгөөр нэг нисч байснаа жүжигчний хэвтэж байсан орон дээр яг хөлийнх нь дэргэд унасан гэдэг. Сувилагч тагтааг авч цонхоор гаргаж нисгэхэд тэнд байгсад бүгд л гайхаж ямар нэгэн муу зүйл төсөөлж, Үнэхээр Миронов ухаан оролгүй нас барсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан