Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монголын анхны ухаалаг гар утсаар бүтээсэн “Хайр” кино нээлтээ хийнэ
Богино хэмжээний уран сайхны кино бүтээж, үзэгчдийн таашаал, талархалыг хүлээгээд буй Хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү Чингүүн кино урлагт нэгэн шинэ тэсрэлтийг хийж байгаа нь "Хайр” кино юм. Тэрээр уг киног хүн бүрийн хэрэглээ болсон ухаалаг ГАР УТАС ашиглан бүтээсэн байна.

Тэрээр Техник, технологи хөгжиж, орчин үеийн камераар авсан бүтээл л "сайн” гэх өрөөсгөл ойлголтыг эвдэж  "Кино зохиол сайн байвал гар утсаараа ч кино бүтээж болно” гэдгийг батлахыг хүсчээ. Найруулагч Б.Чингүүн уг киноны зохиолыг өөрөө бичсэн бөгөөд хамгийн сүүлд найруулсан "Аз жаргал” кинонд тоглосон Ц.Мичидмаа охин гол дүрд тоглож, зураглаачаар "Ану хатан”, "Бодлын хулгайч” киноны зураглаач Э.Очгэрэл ажилласан байна.

Тэгвэл кино урлагт шинэ өнгө төрхийг нэмж, тэсрэлт хийж чадсан "Хайр” кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Монголын анхны ухаалаг гар утсаар хийсэн бүрэн хэмжээний "Хайр” кино 2017 оны 4-р сарын 29-ны Бямба гаригт 18 цагаас Тэнгис кино театрт нээлтээ хийх гэж байна.

Найруулагч Б.Чингүүний хувьд энэхүү бүтээлээрээ өөрийнхөө чансааг харуулж, монголын кино урлагийн энгийн хэв маягийг эвдэж, шинэ хийц, өнгийг бий болгохоор зорьсон нь олны анхаарлыг татаад байгаа нь нууц биш юм.

Хүн бүрийн хайрын түүх гар утсанд хадгалагдсан байдаг. Тэгвэл гар утсаар бүтээсэн монголын анхны "ХАЙР” киног үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа нь ойлгомжтой. Найруулагч Б.Чингүүн 20 богино хэмжээний кино бүтээж, 6 бүрэн хэмжээний кино найруулж, үзэгчдийн хүртээл болгож байсан бол бүрэн хэмжээний 7 дахь кино нь энэ болж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан