Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Эйфелийн цамхгийг зарсан Виктор Люстиг цагтаа АльКапонег залилж явж

Виктор Люстик бол манай гаригийн хамгийн зальтай, бас гайхамшигтай залилан мэхлэгч гэж болно. Тэр хамгийн том залилан мэхэлсэн хэргийнхээ төлөө хүн төрөлхтний түүхэнд үлдсэн хүн.
Люстиг уг нь чехийн жижигхэн Гостине хотод хотын даргын гэр бүлд төрсөн юм байна.
Дэлхийн нэгдүгээр дайны үеэс л Виктор Люстик төмрийн хаягдал нийлүүлнэ гэж хэд хэдэн хуурамч материал бүрдүүлсэн байна.
Люстик засгийн газрын хуурамч баланк бэлтгээд хаягдал төмрийн диллер зургаан хүнийг Парисын хуучны Крийон зочид буудалд урьж уулзсан байна. Люстик Шуудангийн яамны ерөнхий захирлын орлогч гэж тэр зургаан түншдээ танилцуулжээ.

Тэрээр Эйфелийн цамхгийг арчлахад хотоос маш их зардал гарч байгаа учраас түүнийг хаягдал төмөрт худалдахаар шийдвэрлэсэн гээд ганцхан олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй учраас нууцаар хийх ёстой гэсэн байна. Тэгээд тэр зургаан хүнийг тансаг лимузин машинаар газар дээр нь аваачиж үзүүлж. Энэ нь уламч үнэмшилтэй болж, хэн нь их мөнгө хаяхыг өдөөсөн хэрэг болж.
Ингээд Андре Пуассон гэгчид боломж олгож, Түүний хувьд парисын бизнесмэнүүдийн гол тойрог, ажил хэрэгч хүмүүсийн цөмд ороход нь чухал алхам гэж ийм шийдвэр гаргажээ. Энэ наймаа энэ хэрэгт ёстой гол тасалбар болно гэж үзсэн байна.
Харин Пуассоны эхнэр үүнд нэг л итгэл муутай хандаж Люстикийг ямар хүн гэдгийг судалж, яагаад энэ наймаа ийм нууц юм гэдгийг хүртэл сонирхож байж. Харин Пуассон яарч холбогдох хүмүүст авлига ч өгч байлаа.
Ингээд Люстик Эйфелийн цамхгийнхаа үнийг авсан төдийгүй дээр нь авлига авлаа. Түүний хувийн нарийн бичгийн дарга америк гаралтай Роберт Артур Турбиллон дүүрэн мөнгөтэй цүнх аваад хэдийнээ галт тэргэнд сууж байв.
Гэхдээ Пуассон цагдаад хандсангүй. Харин Люстик сарын дараа Парист буцаж ирээд энэ наймаагаа дахихаар зэхэж байсан ч өнөө зургаан дилерийн нэг нь засгийн газрын хуурамч баримтыг цагдаад өгсөн учраас Люстинг Роберт хоёр санд мэнд АНУ- руу зугтаж гарсан байна.

Америкт тэр хуурамч мөнгө хийдэг болж 1934 онд бүр энэ хэн болохыг тогтоох тусгай тасаг байгуулж байж. Жилийн дараа Люстикийг барих үеэрхуурамч мөнгө үйлдвэрлэдэг хавтан, их хэмжээний хуурамч мөнгө гарчээ. Гэхдээ Люстик шүүхээс зугтааж чадсан ч дахин барьж 15 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Түүнийг Алькатрас шоронд хүргэснээр тэнд 12 жил суугаад 1947 онд 57 насандаа тархины хавдрын улмаас нас баржээ.

Люстик цагтаа алдарт Аль Капонег мэхэлж байсан гэдэг. Тэрээр гангстерт санхүүгийн нэг ажиллагаа хийж хоёр сарын дараа 100 мянга болгож өгнө гээд 50 мянган долларыг нь авсан гэнэ. Гэхдээ тэрээр ор сураггүй алга болсонгүй мөнгийг нь сейфэндээ хоёр сар хадгалсны дараа үнэнээ хэлж буцаан өгсөн гэдэг. Чикагогийн мафийн босс түүний энэ шударга занг сайшааж таван мянган долларын шагнал өгсөн гэнэ.

0 Сэтгэгдэл