Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1955 онд алга болсон нисэх онгоц гэнэт Венесуэлд 1992 онд буужээ


1955 Нью-Йоркоос Майами чиглэлд нисч яваад ор сураггүй болсон DC-4 онгоц  юу ч болоогүй юм шиг Венесуэлийн нийслэл Каракасын нисэх буудалд газардсан  байна гэж “Росийский Диалог” хэвлэл мэдээлжээ.

Нисэх буудлын диспетчерийн хэлснээр бол гэнэт тийм ч том биш онгоц орж ирээд бууж эхэлсэн гэнэ. Гэхдээ төр онгоц радарт огт харагдаагүй юм байна. Тэгээд цонхоороо баахан цаас гаргаж хийсгээд эргээд ниссэн гэжээ.
“Би онгоцыг нь харсан, бүр нисгэгчийн нь яриаг сонссон. Би гартаа хуанли бариад ийм юм байж болно гэж үү гэж гайхсан” гэж тэр үед нислэгийг удирдах төвд байсан диспетчер Хуан де ла Корте ярьжээ.

“Бид нисгэгчээс өөрийнхөө нэрийг хэлнэ үү"  гэж асуухад өөдөөс нь “Бид хаана байна аа” гэж асуусан, тэгэхдээ дуу нь айсан, тэвдсэн байдалтай дуулдсан байсан. Тэгээд “Нью-Йоркоос Майама руу явж байгаа 914 дүгээр рейсийн онгоц байна. Багийн дөрвөн гишүүн 57 зорчигтой байна” гэж хариулсан” гэж де ла Корте ярьсан байна.

Би хариуд нь “Энэ бол Каракас. Венесуэл. Өмнөд Америк” гэж хариулаад “Та нарт ямар нэг юм тохиолдоо юу” гэхэд хариу хэлээгүй. Харин онгоцны дотор хүн явах нь дуулдаж байсан. Тэгээд нисгэгч хоёрдугаар нисгэгчдээ “Бурхан минь, Жимми. Энэ чинь ямар чөтгөр нь гээч вэ” гэх нь дуулджээ.

Кортегийн үгээр бол нисгэгч “Майамагийн олон улсын нисэх буудалд 1955 оны долдугаар сарын 2-ны өглөөний 09 цаг 55 минутад газардах ёстой байсан гэнэ
Онгоцны зүгээс “Энд юу болоод байнаа” гэхэд тэд  хариуд нь “Ахмад аа, энэ бол Каракасын олон улсын нисэх онгоцны буудал. Өнөөдөр 1992 оны тавдугаар сарын 21” гэхэд өөдөөс нь “Ээ бурхан минь” гэж хариулжээ.
Кортегийн үгээр бол нисэх буудлын газрын албаныхан онгоцыг цэнэглэх гээд ойртох үеэр дотроос “Үгүй. Битгий ойрт. Бид одоо эндээс нислээ” гэж нисгэгч нь хэлжээ.
Энэ  үл ойлгогдох сонин явдлын талаар өнөө ч учрыг нь тайлж чадалгүй гайхсаар байгаа юм.

0 Сэтгэгдэл
Tiishdee. Namaig jorlond suuj baihad hajuugiin hashaand ongots buugaad shagaigaad harsan chin noiliin tsaas shidchiheed niseed yavchihsiiishd
Manai xashaand ner udaa ongots buugaad ...
Bitgii hudlaa s.h.a.a.g.a.a.d bai!!!Naad yumand chini hen ch itgehgui.Erguu dagz irvaa p.i.z.d.a ve yaasan.Joohon hemjeetei s.h.a.a.j bai!!!
Huuhdiin ulgert itgeed bicheed auuj bdg neere naadah chin yum hogjoogui ued giisen show odoo tsagiin nyarai ch chamaig bodvol uhaantai hanadana da xaxa setgoolch guai xaxa
yagaad 1992-5-21-ees hoish yarigdaj baigaagui medee önöödör 25 jiliin daraa söhögdöj baigaa yum bol tegeed ter uedee yamarch sensation boloogui jaahan bainii oir buudaj bai daa
Хамгийн их уншсан