Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Щорсын эхнэр жинхэнэ эмэгтэй алуурчин коммунист байж


Нэгдүгээр ангийн “Цагаан толгой”-н сурах бичигт Щ үсэг үзэхэд “оросын иргэний дайны баатар Щорс” гэдэг товч намтар байдагсан. Харин түүнийг, түүний эхнэр Фрума Хайкина Щорс гэгч нь хүүхэд эмэгтэйчүүдийг ч  хайрладаггүй алуурчин байсан гэдгийг хэн ч мэдэлгүй  өнөө хүрч. Түүний өөрийн гараар буудан хөнөөсөн хүнийг лавтай 200 хүрнэ гэж тэмдэглэсэн байдаг аж.

Нэгдэх амьдрал: Хайкина

Тэрээр 1897 оны хоёрдугаар сарын 6-нд Чернигов губерний Новозыбковт еврей түшмэлийн гэрт төржээ. Гэрийн боловсрол эзэмшиж, оёж ер нь л энгийн нэгэн охин байж. Хожим нь тэрээр еврейн энэ бяцхан суурингаа дурсах дуртай байсан гэдэг. Тэрээр сайхан бүсгүй болж өсчээ.

Хоёр дахь амьдрал: Щорс


Фрума Хайкина хувьсгалт хөдөлгөөнд бүр 1971 онд татагдан орж 1918 онд өнөөгийн Брянск мужийн Унече хотод хувьсгалаас өмнө төмөр зам барьж байсан хятад какахуудын отрядын даргаар ажилласан байна. Шинэ засаг газар бүрт Онцгой комисс байгуулж эхлэхэд энд хил орчмын энэ сууринд хувьсгалт дэг журам тогтоох, хувьсгалын эсэргүү суртал нэвтрүүлгийг хянах, хөрөнгөтөн, найдваргүй этгээдүүд,нударган баячууд, зөвлөлт засгийн дайснуудтай тэмцэх арга хэмжээ авахыг үүрэг болгов.

                         Фрума Хайкина эндхийн жинхэнэ эзэн, эзэгтэй байлаа

Ингэснээр л өнөө гоо бүсгүй маань Унечед Орон нутгийн Онцгой комиссын тэргүүн, Унечийн хувьсгалт хорооны гишүүн болж жинхэнэ эзэн, эзэгтэй нь болж хувирах нь тэр. Савхин хүрэм, савхин өмд өмсч, маузер буу зүүсэн тэрээр ямагт хятад цэргүүдээ дагуулан явдаг болжээ.

Тэрээр өөрийн “цагаан намынхан, хөрөнгөтөн” гэсэн бүхнийг баривчлан ямар ч өчиггүйгээр шууд л “Бууд” гэсэн тушаал өгдөг байсан гэнэ. Хятадууд тушаалыг тэр дор нь биелүүлнэ.

Байнга л өөрийнхөө штабын дээвэр дээр сууж байдаг түүнийг хүмүүс “Савхин өмдөт Хая” гэж нэрийддэг байсан гэдэг. “Түүний үг бол хууль. Тэр өөрөө эрж хайна, мөрдөнө, өөрөө шүүнэ, өөрөө буудна. Дээвэр дээр суугаад л шүүнэ, дээвэр дээрээс л буудна” гэж энэ бүхнийг нүдээр үзсэн Тэффи гэгч эмэгтэй дурсан бичсэн байдаг.

Тэрээр цааш нь “Тэр юунаас ч ичиж нэрэлхэхгүй.Ганц жишээ хэлэхэд л ноён Аверченкийн тухай хэлж болж байна. Зохиолч, жирийн л нэг улаан цэрэг тэрээр Хаятай хаа нэгтээ хамт яваад л алга болдог байлаа. Комиссар эмэгтэй ямар ч ичгүүргүй нэгэн байсан” гэжээ.

Ингэж байтал хэдэн сарын дараа 1918 оны хавар энд иргэний дайны баатар, партизаны отрядын дарга байсан  Щорс иржээ. Хорооны дарга, орон нутгийн Онцгой комиссын дарга хоёр яагаад уулзахгүй байх билээ. Ингээд л “Улаан дарга”, “Савхин өмдөт Хая” хоёр учир ургуулж дурлалцлаа.

                                 Николай Щорс түүний эхнэр Фрума Хайкина 

Улмаар намар нь тэд гэрлэж бүсгүй Щорс овогтой болох нь тэр. Ингэж айлын авгай болсон ч тэрээр савхин цамц, өмд, маузер буунаасаа салсангүй.

Арванхоёрдугаар сард Унечийн хөрш тэр үеийн Украины нутаг Клинцов районд эрх барьж байсан немцүүд, гайдаковчуудын отрядыг Щорсын отряд цэвэрлэж тэнд хувьсгалт дэг журам тогтоох ажил өрнөхөд энэ ажлыг Форума Щорс хариуцжээ. Тэрээр аанай л савхин өмч цамцтайгаа, маузер буугаа зүүгээд хувьсгалын эсэргүү гэсэн бүхнийгээ буудан хороож, тэр бүү хэл хүүхэд эмэгтэйчүүдийг ч хайрлалгүй шууд буудаж эхэлсэн байна.

1919 оны наймдугаар сарын 30-нд Щорс петлюрчүүдэд алагдлаа. Ингэснээр “Савхин өмдөт Хая” гэсэн түүх өндөрлөсөн байна.

Гурав дахь амьдрал:Ростова

Удалгүй “Савхин өмдөт Хая” багынхаа ч, нөхрийнхөө ч овгоос татгалзаж Ростово овогтой боллоо. Тэрээр техникийн боловсрол эзэмшин цахилгаанжуулах ГОЭЛРО төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд оролцож москвагийн нисэх заводод ажиллах болсон байна.

Щорсын бэлэвсэн эхнэрийн хувьд Довженкогийн “Щорс” киноны зөвлөхөөр ажиллаж, дуурийн бэлтгэл ажилд оролцон, “Дивизийн домогт дарга” эмхэтгэл бэлтгэлцэж байжээ.

Улаан комиссар, чекист, алуурчин Фрума Хайкина-Щорс-Ростова Зөвлөлт засгийн жилүүдэд коммунист ёсоор амьдарсаар 1977 онд нас барсан байна.

0 Сэтгэгдэл
baharhahgui baina..
бахархаж байна
бахархаж байна
ТАВАН ҮГ БИЧЭЭД НЭГ ҮГ АЛДААТАЙ БИЧИХ ЮМАА ЭНЭ ИХ МЭДЭГЧИД ИЧЭЭЧ ЭРГҮҮНҮҮДЭЭ
бөөн алдаа, утга найруулгаа байг гэхэд наад үг үсгээ харалдаа. Уншаад юу ч ойлгосонгүй. Цаашид гаргах гэж байгаа нийтлэлийнхээ алдаа, утга найруулга зэргийг нь шалгаж байгаарай.
Хамгийн их уншсан