Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэмцээнд ялах гээд амиа алдсан 10 эмгэнэлт түүх


Ямар нэгэн тэмцээнд оролцож ялагч болохын тулд хүмүүс цаг зав, хөрөнгө мөнгөө үрэхээс гадна шан урамшууллалд нь болон хэт зүтгэснээс амиа ч золиосолж эмгэнэлттэйгээр нас барах явдал гардаг байна.

1.    Пончик идэх гээд

Америкийн Денверийн 42 настай Тревис Малоуфф пончик идэх тэмцээнд ороод 200 грамм жинтэй хөөсөн боов- пончик идсэн байна. Тэмцээний журам ёсоор ердийнхөөс зургаа дахин том ийм боовыг 80 секундэд идэх гээд хахаж амиа алджээ.


2.    Номлогч Мухаммедны шог зураг зэрэх гэсэн биш буудуулж

2015 онд америкийн Даллас хотод гэгээн Мухаммедийн шог зураг тэмцээн болж өндөрлөх гэж байхад нь  хоёр этгээд гал нээснээр арга хэмжээг хамгаалж журам сахиулж байсан цагдаа нар ч хариу галлажээ. Эхэлж гал нээсэн гэмт этгээдүүд амь алдсан байна. Энэ тэнмцээнийг “Амрикт лалын шашныг зогсооё” гэдэг байгууллага зохион байгуулж байжээ.


3.    Хуймаг идэх гэсэн оюутан нас барав

2017 оны гуравдугаар сард америкийн Коннектикут мужид болсон хуймаг идэх тэмцээнд оролцож байсан 20 настай оюутан Кейтлин Нельсон мөн л хахаж бие нь муудсанд эмнэлэгт хүргэсэн ч Манхэттений эмнэлэгт очиж амжилгүй нас баржээ.


4.    Корн-дог ч бас аюултай


2016 оны нэгдүгээр сард Дебра, Жесси Нарбек нар Санта-Фе амралтад амарч байж. 56 настай Дебра нэлээд халамцуу байхдаа энэ сонин тэмцээнд оролцохоор шийдсэн байна. Тэмцээний дүрмээр бол эмэгтэйчүүд эрчүүдийн өмнө корн-догийн байрлалаар өвдөглөн сууж салтаагаараа өгсөн дог идэх ёстой юмсанж. Гэнэт Дебрагийн бие муудахад эмч дуудаад зохион байгулагчид түүнд хиймэл амьсгал хийсэн байна. Тэрээр эмнэлэгт очоод хэдэн хоногийн дараа  нас баржээ.


5.    Амьд шавьж идсэнээс

Америкийн Флорида мужийн Дирфилд-Бич хотод болсон амьд шавьж дэх тэмцээнд оролцсон 32 настай Эдвард Арчболд ялжээ. Харамсалтай нь тэрээр ялагчийнхаа баярыг тэмдэглэж амжсангүй тэмцээн дуусангууд амь алдсан байна. Тэрээр хэдэн арван амьд өт, жоом идсэн гэнэ. Түүнийг жжомнуудаас хордлого болж нас барлаа гэж бодсон ч үнэн хэрэгтээ шавьжнууд хоолой дээр нь тээглэж амьсгалыг нь боогдуулсан байсан гэнэ.


6.    Бартаат замд уралдаад нас барав

Америкийн Мериленд мужийн Элликотт-Сити хотын 28 настай иргэн Авишек Сенгупта 2013 оны дөрөвдүгээр сард Энхийг сахиулагчддын бэлтгэлийн төвд болсон бартаат замын тэмцээнд оролцож байгаад дүүрэн устай нхэнд унан живж нас баржээ Түүний цогцосыг тэмцээн болсны маргааш нь нүхнээс гаргаж авсан байна. Тэмцээний дүрмээр замд босгосон модон хана руу авиран гараад цаана нь байгаа устай нүх рүү үсэрч гардаг байжээ


7.    Архи хэтрүүлэх нь аминд халтай

Хятадын Хэнань мужийн Лоян хотод 2014 онд согтууруулах ундаа уух тэмцээн болж Ван Цян оролцсон ч тэмцээний дараа бие нь муудан эмнэлэгт очоод нас баржээ. Тэрээр архины гүн хордлогод орсон байсан гэнэ. Харин тэмцээнм зохион байгуулагч Хэнань мужийн согтууруулах ундааны холбоо тэдний гэр бүлийнхэнд нөхөн төлбөр өгсөн байна.


8.    "Hands On A Hardbody" тэмцээний оролцогч амиа хорлов

Америкийн Техас мужийн Тайлер хотноо  болсон Nissan машины шагналтай тэмцээний оролцогч 23 настай Ричард Вега цагдаагийнхны нүдэн дээр дэлгүүр дотор амиа хорлосон байна. Тэрээр тэмцээн болж байсан гудамж өнгөрөөд Kmart дэлгүүрт орон спортын бараа хаа зардгийг асуужээ. Ричард тэндээс дробинк буу сум аваад гарах гэтэл цагдаагийнхна зогсоож. Залуу хэд алхаад л өөрийгөө буудсан байна. Тэмцээн эхлэх гэж байхад залуу кофеинтой эрчимжүүлсэн ундаа хэд хэдийг ууж бусаддаа толгой өвдөж байна гэж ярьж байжээ.


9.    Кимбаб идээд...

Японы Сига аймгийн Хикон сууринд  болсон кимбаб идэх тэмцээнд оролцож байсан 28 настай япон залуу мөн л амиа алдсан байна. Дүрмээр бол тэмцээний оролцогч гурван минутад амжиж таван кимбаб идэх ёстой байж. Залуу хамгийн сүүлийнхийг идээд гэнэт бие нь муудаж эхлэхэд бусад нь аварч чадсангүй амь тавьжээ.


10.    Саунд суугаад түлэгдсэн байна

Финляндад жил бүр болдог саунд суух тэмцээнд Владимир Ладыженский оролцож байтал тэмцээн эхлээд зургаан минут болоход түүнийг зохион байгуулагчид оролцогсдыг гаргахаас аргагүй болсон байна. Хоёр оролцогч гүн түлэгдэж эмнэлэгт очсон бол Ладыженский гуравдугаар зэргээр түлэгдэж амь алджээ. 2010 онд болсон энэ тэмцээнээс хойш зохион байгуулагчид цаашид ийм тэмцээн явуулахгүй гэж зарласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан