Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр зүрхтэй хүмүүс


Хүний хамгийн чухал эрхтэн цор ганц байдаг зүрх гэдэг. Иймдээ ч зүрх зогсоход амьдрал төгсдөг байна. Гэтэл хоёр зүрхтэй төрсөн хүн нэг биш байдаг ажээ. Анагаах ухааны түүхэнд өнгөрсөн үед хоёр зүрхтэй ийм хүн нэлээд хэд байсан тухай түүх энэ.

Мөнгө төлбөл өөрийгөө өгөхөд бэлэн

1905 онд америкийн 35 настай Дурр гэгч өөрийгөө хоёр зүрхтэй, их мөнгө төлсөн хүнд өөрийнхөө биеийг өгөхөд бэлэн байна гэсэн зар сонинд нийтлүүлжээ. Хэсэг шинжээч түүнийг хайж олоод Дуур үнэхээр хоёр зүрхтэй, тэгээд ч цоо эрүүл болохыг нь тогтоож. Хэдэн эмч түүнд 10 мянган доллар амлаж нэг зрхийг нь мэс заслын аргаар авъя гэсэн ч Дурр мэс засал амжилттай болно гэж итгэлгүй татгалзсан гэдэг.

Гурван хөл хоёр зүрх


1844 онд Германд гурван хөлтэй нэгэн хүү төрснийг Жорж Липперт гэж нэрлэж. Гурван хөлтэй энэ жаал америкийн Финеаса Тейлора Барнумын өвөрмөц үзүүлбэрийн циркт ажиллаж байжээ. Энд нь нүүрээрээ дүүрэн үстэй орос жаал Федор Евтищев бас байсан гэдэг.
1906 онд Жорж Липпетийг нас барсны дараа задлан шинжилгээ хийхэд тэрээр хоёр зүрхтэй байжээ.

Өвчтөний түүхээс

1967 онд югославын Белградаас холгүй орших Жарков хотод дунд сургуулийн сурагчдад үзлэг хийх үеэр  Рамо Османи гэдэг жаал хоёр зүрхтэй болох нь тогтоогдож. Рентген зургаас үзэхэд түүний хоёр зүрх яг ижил ажиллаж биеэ цусаар хангаж байсан гэнэ. Жаал хүү ч ердийн цоо эрүүл байжээ.
Рамо одоо насанд хүрсэн ч эмч нар байнгын хяналтад байлгаж үзэж байдаг гэнэ.

Зяудин Яндиев

2004 оны нэгдүгээр сард Ингушетийн Инарк Малгобекс суурингийн  иргэн 47 настай Зяувин Яндиевыг хоёр зүрхтэй болохыг мэдсэн байна. Тэрээр эмчид тэр бүрий хандаад байдаггүй, цэрэгт алба хаасан хүн гэнэ.
1999 онд Зяудин цусны халдвар авсаны улмаас Нальчик хотын эмнэлэгт үзүүлэх үеэр л үүнийг анх мэдэж цээжний баруун талд нь бас нэг зүрх байгааг тогтоожээ. Улмаар бүрэн шинжилгээ хийсний эцэст өвчтөний түүхэнд нь “Өвчтөн Яндиев 1956 онд төрсөн. Тэрээр цээжний баруун зүн талд хоёр зүрхтэй байна” гэж бичжээ.
2004 онд Яндиев зүрхний шигдээс болж эмнэлэгт хандахад энэ эмгэгэ хочр зүрхэнд нь яг ижил тохиосон байсан гэнэ.

Хоёр зүрх зэрэг зогсчээ

2010 онд Веронд настайвтар нэгнийг түргэн тусламжийн тэрэг авчирч. Эмнэлгийнхэн түүний нэрийг нууцалсан байна. Гудамжинд ухаан алдаад уначихсан, түүний даралт буурч, маш муу амьсгалж байжээ. Үзлэгийн үеэр түүнийг хоёр зүрхтэй болохыг тогтоож эм өгсөн ч энэ нь эмчийн алдаа байснаас хоёр зүрх нь шууд зогссон байна. Гэхдээ л эмч нар яаралтай арга хэмжээ авч цахилгаанаар цохиулж байж сэхээснээр хэд хоногийн дараа эрүүлжин эмнэлгээс гарчээ.
Эмч нарын дүгнэлтээр бол тэрээр хоёр зүрхтэй төрөөгүй, харин нэг нь хэдэн жилийн өмнө суулгуулсан донор зүрх байжээ. Нэмж суулгасан зүрх төрөлх эрхтэнд нь туслан түүний амийг тэр олон жил авч явсан нь тэр гэнэ. Харин эм чнарын алдаанаас болж жинхэнэ зүрх зогсоход суулгасан шинэ зүрх нь зэрэг зогссон нь тэр байжээ.

Ханна Кларк

1996 онд Лондонд нэрт мэс засалч Магди Якуб хоёр настай Ханна Кларкт өөр хүний зүрхийг амжилттай суулгасан байна.
Охины өөрийн нь зүрх ердийнхөөс хоёр дахин том, бас ачаалал даах чадваргүй байсан гэнэ. Ингээд Якуб эмч цээжний баруун талд эрүүл зүрх суулгажээ. Охин энэ хоёр зүрхтэйгээ 10 жил амьдарсан ч 2006 онд донор зүрх нь реакци үзүүлж нас баржээ.

Магди Якуб тэтгэвэртээ гарсан, мэс засал хийдэггүй, зөвхөн эмч нарт зөвлөгөө өгдөг байсан гэнэ. Харин энэ гайхамшигт мэс засал эмч нарыг гайхшруулсан гэдэг.

Гайхалтай ах дүү хоёр

1937 онд Эрхүүгийн  Валентина Дедюхина гэгч эмэгтэй хүү төрүүлсэн нь хоёр зүрхтэй байжээ. Эмч нар эмэгтэйд хоёр зүрхтэй хүү удаан наслахгүй гээд  хүүхдээсээ татгалзахыг ятгасан байна. Цаг үе нь тийм ч таатай байгаагүй тэр цагт эх нь хүүхдээсээ татгалзаад хууль хяналтын ямар ч байгууллагад хандсангүй өнгөрч.
Хэдэн жилийн дараа түүний дүү Эльвира Черниковагаас  бас нэг хүү мэндэлсэн нь бас хоёр зүрхтэй байсан гэнэ. Одоо нас биед хүрсэн тэр хүү нь эрүүл чийрэг, хоёр зүрх нь хэвийн ажилладаг байна. Тэр  1937 онд алга болсон үеэл ахыгаа хайхаар сонинд хандаж байжээ.  
Эндээс эмч нар хоёр зүрх нь генитэй ямар нэгэн байдлаар холбоотой гэж үзэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан