УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Алимны чанамалтай бин
Орц: (6 порц)
хуурай улаан дарс 100 мл
ус 200 мл
элсэн чихэр 60-70 гр
шинэ ваниль 1 ш (нунтаг ванилин хэрэглэж болно)
ногоон алим 3 ш
Бинд: гурил 100 гр
элсэн чихэр 20 гр
чимх давс
үйрүүлсэн нимбэгний хальс чимх
өндөг 1 ш
сүү 170 мл
цөцгийн тос 20 гр
ургамлын тос
1.Ванилийг уртааш нь 2 хувааж хэрчинэ. Саванд дарс, ус, элсэн чихэр, ваниль хийж 5 минут буцалгана.
2.Алимыг хальслаад, үртэй голыг нь салгаж цэвэрлээд зөөлөн эдийг нь зузаан том хэмжээтэй байхаар хэрчинэ. Саванд хэрчсэн алимаа нэмж хийгээд галыг нь багасгаж чанах бөгөөд үе үе хутгаж өгөх ба сиропыг өтгөртөл нь чанана. Гал дээрээс гаргаад тасалгааны хэмд хөргөөд дараа нь хөргөгч рүү шилжүүлж хийнэ.
3.Бин хийхдээ: Саванд шигшсэн гурил, элсэн чихэр, давс, нимбэгний хальсыг нийлүүлэн хийж холино. Өөр саванд өндөг, сүүгээ нийлүүлэн хийж сайтар зуураад, 30 минут амраасны дараа дахин хурдтайгаар хэсэг хутгаад гурил дээр нэмж зуурна.
4.Цөцгийн тосыг хайлуулаад, зуурмаг дээр нэмж хутгана.
5.Хайруулын тавгийг бага хэмжээний тосоор тослоод, зуурмагнаас бага багаар тасдан хийж аль болох нимгэн бин байхаар хайруулын тавгийг тойруулах маягаар хөдөлгөж зуурмагийг аль болохоор сайн тарааж өгнө. Бинг 1 минут шарах бөгөөд нөгөө талаар нь эргүүлэн 30сек шараад халаасан тавган дээр гаргаж тавина. Иймэрхүү маягаар зуурмагаараа бин шарж дуусгана.
5.Бэлэн болсон бин тус бүр 1,5 х/х алим, сиропноос хийж рулет шиг хуйлаад порцлон таваглана.

0 Сэтгэгдэл