Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Свами Дашигийн амьдрал ба бие дээрх шивээсний нууц


Н.БАТ


Оросын үзэгчдэд Свами Даши нэрээрээ танил болсон Петр Смирнов өөрийн ер бусын зан араншин, өвөрмөц төрхөөрөө бусдыг соронзон мэт татаж чаддаг. Зөн билэгтэн өөрийнхөө тухай болон амьдралынхаа талаар төдийлэн яриад байдаггүй учраас үзэгчдэд илүү нууцлаг сонирхолтой байдаг. Тэгвэл түүний дотоод ертөнц рүү нэвтрэхэд бие дээрх хангалттай олон шивээс нь туслах болов уу. Ямар нэгэн нууцлаг ертөнц, амлалтыг агуулсан гэдэг нь шивээснээс тодорхой харагддаг гэнэ.  Тэр жил бүр шивээс нэмдэг бололтой.

Хэрвээ сайн ажиглавал 2015 онд түүний цээжин дээрх сартай шөнө ойд явж буй чонын дүрслэл бүхий шивээс байгаагүй аж. Харин зүүн мөрөн дээр нь сайн харвал хүний царай байдаг.


Харин баруун гарынх нь шуун дээрх шивээс жаахан өөрчлөгдөж, шувууны жигүүртэй нүдээ аньсан бүсгүй болсон гэнэ.

Зүүн гар дээр нь үл тасрах торонд орооцолдон явах  шоргоолжнууд бий. Харин одоогоор нуруу, хөл дээр шивээс нь олонд дэлгэгдээгүй.

Магадгүй Даши өөрийн нүүр номондоо энэ шивээсээ дэлгэсэн учраас удахгүй чухам ямар учир шалтгаантайг нь бичих байх. Гэвч түүний хэлсэн үгстэй холбож тайлбарлахыг оролдвол доорх дүр зураг гарах нь.
 

Чоно

Даши амьтдын сүнстэй ажиллах нь асар их хариуцлага гэдэг. Түүнд чонын хүчтэй онгод байдаг гэж үздэг. Тиймээс тухайн амьтны зан төрх эзэнд нь суусан байдаг. Жишээ нь бүргэдийн сонор сэрэмж, арслангийн зүрх зориг гэх мэт. Чоно бол хүч чадал, эрх чөлөө, сэтгэл хөдлөл, үзэл бодлын чөлөөт илэрхийлэл байдаг. Тиймээс чонын шивээс нь эрч хүч, өөртөө итгэлтэй байдал мөн амар амгаланг түүнд өгдөг гэнэ. Харин хуримын бөгжийг илэрхийлэх шивээс нь гэр бүл, үр хүүхдээ үнэлж, хайрлахыг бэлгэддэг гэнэ.

Түүний нүүрний хувирал гаргаж буй илэрхийлэл, зөн совингийн оршихуй нь хүмүүсээс ялгаруулдаг ч үл үзэгдэх урсгалаар чонотой холбогддог гэж тайлбарлах нь ч бий.

Сорилын үеэр Дашигийн гаргаж байгаа авиа нь дотоод хүчийг нь илэрхийлдэг. Харин бие дээрх чоно нь түүнийг нөгөө ертөнцийн муу муухайг гэтэлхэд тусалдаг. Харин чонын хажууд буй буурал сахалтай өвгөн нь амьтны сүр хүчит онгодод нь асуудлыг ухаалгаар залах чадвар, өвөг дээдсийнх нь сүлд болдог аж. Харин шувууны далавч бол хайр, эрч хүч, эрх чөлөө болдог гэнэ. Эртний Египтэд шашны зан үйл талаас нь далавч бол эрх мэдлийг тэмдэг гэж тайлбарладаг байна.
 
Эшер

Свами Даши бол Оптик дүрснүүдийн мастер Мауриц Эшерийн бүтээлийн шүтэн бишрэгч. Тиймээс шидтэн Эшерийн хэд хэдэн бүтээлийг өөрийн бие дээр шивүүүлсэн гэх нь ч бий. Үүний нэг нь үл тасрах торонд шигдсэн улаан шоргоолж. Энэ дүрслэл нь Дашигийн ярьдаг өөрийгөө таних амаргүй гэх ишлэлийн илэрхийлэл болдог.


Хувийн амьдрал

Оросын ТНТ сувгийн хамгийн олон үзэгтэй нэвтрүүлэг болох” Зөн билгийн тулаан-17”-гийн шилдэг оролцогч, нууцлаг ид шидтэн Свами Даши 20 жил Энэтхэгт амьдарсан бөгөөд тэнд  хүний энергийн боломж хязгааргүй юм байна гэдгийг мэдэрсэн байна.

Хэдийгээр яг хэдэн настай вэ гэдгээ тодорхой хэлдэггүй ч түүний эхнэр өөрөөс нь олон насаар залуу бас 4 хүүхэдтэй гэнэ. Ленинградад төрж одоо Санкт-Петербургт амьдардаг. Свами Даши өөрийн нэрээр нэрлэсэн бясалгалын хэд хэдэн төвтэй, тэндээ тусгай семинар зохион байгуулдаг. Тэрээр нэвтрүүлэгт оролцохоор ирээд бага зэрэг цочирдсон гэдгээ хожим хэлжээ. Учир нь зөн билэг гэж юу болохыг мэдэхгүй байсан гэнэ. Бурханаас заяасан ид шидийнхээ тухай харин  тайлбарлаж чадахгүй гэжээ. Тэр сорил болгоноороо үзэгчид болоод ажиглагчдыг гайхашруулдаг. Анх нэвтрүүлгийн эхний сорил дээр 9 дүгээр тэмцээний ялагч Наталье Бантеевад иллэг хийж өгсөн бол  жүжигчин Самбурскийн өмнө зогсоод түүний сонсох дургүй өнгөрсөн амьдралыг нь бас бурханаас илгээсэн үүргийг умартахгүй байхыг сануулжээ.  Харамсалтай нь, жүжигчин үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Энэтхэгт байх 20 жилийн хугацаандаа тэрээр нэрээ сольж, эхнэртэйгээ танилцжээ. Свами гэдэг нь хүн сэтгэлийн эрх чөлөөг олж авахыг хэлдэг аж. 

Харин Петр байхдаа тэрээр тулгууртай жадны тамирчин байсан бөгөөд  одоо ч түүний гэр бүлийнхэн спорттой их ойр байдаг.

Эхнэр Ирина Ногина нь уран сайхны гимнастикийн тамирчин, спортын мастер. Өнөөдөр дасгалжуулагчаар ажилладаг. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй. Хоёр хүү нэг охин. Харин Даши эхний гэрлэлтээсээ Роман Смирнов гэдэг хүүтэй. 2008 онд Бээжингийн олимпод Оросыг төлөөлж, хөнгөн атлетикийн төрөлд оролцож байсан түүний хүү одоо 32 настай.
 Түүний хувийн амьдралын тухай мэдээлэл гэвэл нэг иймэрхүү л байдаг аж.

0 Сэтгэгдэл
zailuul yamar ch helnii medleggui neg mahan tolgoi shuud orchuulah gej oroldoj dee, leningradad turj odo sankt peterburgt amidardag genee, ene chini neg l gazar, muntulguurtai jadni tamirchin gej delhiid bhgui yamar sport ve malaa
Dash bhaa
Хамгийн их уншсан