Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Шоколадтай жигнэмэг
Орц: (/10-12 порц)
хар шоколад 200 гр
ургамлын тос
нунтаг какао 2 х/х
чангаанз 150 гр
фундук  самар 150 гр
нунтаг сахар
зөгийн бал 250 гр
гурил 80 гр
миндаль самар 100 гр
элсэн чихэр 100 гр
анхилуун нунтаг перец 1 ц/х (перец душистый)


1.Чангаанзыг угааж хатаагаад жижиглэж хэрчинэ. Миндаль болон фундук самраа нийлүүлж хайруулын тавганд хийгээд, тос хийхгүйгээр тасралтгүй хутгаж 5 минут хуурна. Хуурсан самраа хөргөөд, том том ширхэгтэй байхаар хэрчинэ. Хэрэв чангаанз нь хэт хатсан бол буцалсан устай саванд 15–20 минут хийж дэвтээнэ. Хэрэв энэ жигнэмгийг хүүхэд идэхгүй, томчууд л идэх бол десертний дарсанд хийж дэвтээж болно.

2.Шоколадыг том нүхтэй үрүүлд үрж жижиглээд, саванд хийж дээр нь зөгийн бал, элсэн чихэр нэмээд гал дээр тавьж зөөлөн гал дээр шоколадыг бүрэн хайлтал нь халааж өгнө.

3.Гурилаа какао, перецтэй нийлүүлж шигшээд, хэрчсэн чангаанз, самарны талыг нэмээд хольж хутгана.

4.Дээр нь хайлуулсан шоколадаа нэмж сайтар хольж хутгана.

5.Тэвшийг тослоод, шоколадтай зуурмагаа хийж гадаргууг нь тэгшилж өгнө. Дээгүүр нь үйрүүлсэн самраа цацаад 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 30 минут жигнэнэ.

6.Жигнэмгээ шарах шүүгээнд нь галыг нь унтрааж хөргөх бөгөөд хөрснийх нь дараа порцлон хэрчиж таваглана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан