Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Самарын нууц

Хэдэн арван төрлийн самар байдаг бөгөөд эдгээрээс олныг нь өнөөдөр дэлхийн бөмбөрцгийн бараг аль ч нутгаас худалдан авч болно. Анх зөвхөн нутгийн уугуул оршин суугчид л эдгээр самрыг амтархан иддэг байсаг бөгөөд ховор төрлийн сортуудыг тансаг идээ болгон гагцхүү ноёд хаадын ширээнд тавьдаг байжээ. Элдэв төрлийн самар хүртээмжтэй болсон учир, самрыг амтархан идэхээс татгалзахгүй байхыг харин бид уриалж байна. Бид танд хамгийн нэрд гарсан самруудыг танилцуулж байна.

Ногоон самар

Ангаахай самар /фис­ташка/ хэмээн нэрлэгддэг нь түүний хэлбэр дүрстэй холбоотой болов уу. Үнэндээ бол энэ нь яг самар биш, харин ангаахай самрын модны үрийн зөөлөн эдэд боловсордог яс юм. Дашрамд дурдахад, самрын чөмөг нь ногоон байх тусам илүү боловсорсон байдаг хэмээн үздэг. Шарсан болон давсалсан ангаахай самар нь шар айрагны маш сайн даруулга бөгөөд харин нимбэгний шүүсэнд хийсэн нь оргилуун дарс юмуу бусад дарсанд аятайхан тохирдог.

Хятад самар

Харин энэ нь газрын самар юм. Үнэндээ энэ нь буурцаг бөгөөд боловсрохдоо газарт нуугддаг юм. Чухамхүү Хятадаас Европт орж ирсэн учир түүнд ийм нэр өгсөн бөгөөд гэвч Бразил улсыг энэ самрын жинхэнэ эх орон нь гэж үздэг.
Нарийн боов үйлдвэрлэгчид газрын самарт маш дуртай бөгөөд талх барихад болон десертэд их хэрэглэдэг. Газрын самраас тусгай тос түүнчлэн бутербродын амттай нухаш хийдэг.
Вавилон самар

Энэ нь нарийн тансаг хоолны хорхойтнуудын дуртай грек самар буюу хушга юм. Энэ модны гайхалтай төгөл бүр Вавилоны цэцэрлэгүүдэд байжээ хэмээн түүхчид нотлодог. Грек самрыг янз бүрийн салатанд хийж, европ бяслаг болон жимс жимсгэнэтэй хольж амттай жигнэмэг десерт хийдэг.

Хаан самар

Бүх цаг үеийн туршид хаадын дуртай амттан байсан бүйлсийг /almond/ ингэж сүрлэг сайхнаар нэрлэдэг. Бүйлсийг жигнэмэгт хийдэг бөгөөд ингэхдээ бүйлс нь гурилыг бүрнээ орлох нь цөөнгүй байдаг. Энэ нь бүйлсний боов зэрэг гайхалтай амттаны гол бүрдэл хэсэг юм. Заримсндаа самрыг жишээ нь мах, загасны сүмсэнд хийдэг.

Шидэт самар

Жинхэнэ нэр нь шид модны самар. Хараал, аянга, тэр ч байтугай үхлээс хамгаалдаг гэсэн ид шидийн чанар энэ самарт байдаг гэж ярьцгаадаг. Нарийн боовны тогооч нар үүнийг сүмс, салат, мах, загасны мах болон ногооны шөлөнд, түүнчлэн талх барихад хийдэг. Энэ самрыг чихэр, шоколад зэрэг янз бүрийн амттанд мөн хийдэг.   

Энэтхэг самар

Энэ нь угтаа кешью /cashew/ самар юм. Өөрийгөө самар мэтээр өнгөлөн овжин далдалдаг бөгөөд үнэндээ энэ нь яс юм. Самрын хальс нь гарт хортой иэдмхий тос агуулдаг. Тиймээс кешьюг хальстай нь огт худалддаггүй. Илүү тод үнэртэй болгохын тулд самрыг шарах шүүгээн дотор хадгалдаг. Кешьюг жимс жимсгэний болон ногооны салатанд хийдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан