Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хүнийг нас барсны дараа сүнс нь хаачдаг вэ

Хүмүн биеийг олж төрсөн нэгэн ертөнцийн мөнх бусыг олсны дараа сүнс нь хаачдаг вэ гэдэг асуулт тайлагдахгүй өнөө хүрсэн ч судлаачдын дунд маргаантай хэвээр. Үнэндээ талийгаач болоод эргэж төрсөн гэж байдаггүй болохоор яг тодорхой хариулт хаана ч байхгүй.
Библи болоод бусад шашны ном сударт янз янзаар бичиж, хүмүүс үүгээр л төсөөлөн зан үйл, ёслол үйлдэж ирсэн.
Гэхдээ л эрдэмтэн судлаачид үүнийг тайлах гэж хэдэн зууны турш оролдсоор ирж.
Тэдний үзэж байгаагаар бол хүн нас барна гэдэг бол сүнс нь биеэ орхихыг хэлнэ гэж байна.
Ингээд сүнс газар дэлхийд эргэн ирдэг гэнэ. Ийм болохоор талийгаачийн төрөл төрөгсөд сүнсийг энэ дэлхийд тайван амгалан байлгахын тулд шашны элдэв зан үйл ёслол үйлддэг.
Энэ нь 40 хоногийн хугацаанд сүнс амар тайван байгаад дараа нь хаашаа одохыг чиглүүлж өгдөг байна.
Гэхдээ сүнс тухайн хүний биеийг орхисон ч гэсэн энэ хугацаанд түүнтэй холбоотой байдаг гэнэ. Үүний дараа л диваажин руу юу сэвэл там руу юу гэдгээ шийдэж хэд хэдэн үе шатыг дамжин оддог байна.
Энэ нь нэгдэх, гуравдахь, ес дэх өдөр, тэгээд дөч дэх өдөр.
Хүнийг нас барсны дараа сүнс яадаг вэ гэдгийг мэдэхийн тулд дээрх өдөр тус бүрийг нарийвчлан мэдэх хэрэгтэй.
Эхний буюу нэг дэх өдөр бол юу болоод байгааг сүнс таньж мэдэх өдөр гэнэ. Тухайн хүн амьд сэрүүн байхдаа сайн үйл бүтээж, сайн сайхан явсан бол сүнс нь түүнийг амьд сэрүүн байхад нь харж хамгаалж байсан сахиусан тэнгэрийн хамт тухайн хүний байнга явдаг байсан таатай газар, сайн үйл бүтээж байсан газруудаар нь явж байдаг гэнэ. Бас талийгаачийн биеийн дэргэд ч байж болно.
Гуравдахь өдөр хамгийн хариуцлагатай өдөр, энэ бол сүнс эрлэгийн элчийн өмнө очих өдөр. Энэ өдөр Эрлэгийн элч тухайн хүний сайн муу үйлийг тунгаан диваажин руу юу, эсвэл там руу илгээх эсэхээ шийднэ.
Дөч дэх өдрөө хүртэл хүний сүнс энэ шалгуурыг давах ёстой. Дөч дэх өдөр болоход тухайн хүн төрөл төрөгсөддөө эргэн дурсагдаж, гэр дэх эд зүйлсээ орхино.
Сүнсийг диваажинд очуулахын тулд буяны үйл гүйцтэгэх ёстой. Хэрвээ хүн амьд сэрүүндээ сайн сайхан үйлд бүтээж байсан бол түүний сүнс шууд диваажинд очно хэмээн paranormalnews.ru. сайтад бичжээ.

1 Сэтгэгдэл
Ариунболд
Нас барсан
2025.08.05