Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Хослуулж болохгүй хослолууд


-Бүсгүйчүүдийн загварын сонголтонд гаргадаг
10 түгээмэл алдаа-

Орчин цагийн хувцас загварын ертөнц бидэнд түмэн сонголтыг санал болгож байна. Гэхдээ хослуулж өмсөхөд зохимжгүй хувцас гэж бас бий. Загварын сонголтондоо бүсгүйчүүдийн нийтлэг гаргадаг 10 алдааг  хувцас загварынхан ийн онцолжээ.


1.Том размерын хувцсыг хослуулж өмсөх ёсгүй 


Загвар гэдэг эрх чөлөө бас тав тухтай байдал. Үүнийг бүрдүүлэхийн том размерын хувцас өмсөх нь бүсгүйчүүдийн хувьд трэнд болоод удаж. Гэвч том размерын хувцсыг хослуулж өмсөх нь танд эрх чөлөө мэдрүүлэх ч галбиргүй харагдуулдгийг анзаардаг уу. Тиймээс том размерын хувцас авахдаа дараахь мэдээлэлд анхаарал хандуулахад гэмгүй.

*Нэвсгэр хувцас гэдэг таны өмсдөг размераас 2 размер том байвал илүү зохимжтой. Хэрвээ та өндөр биетэй бол 3-4 размер том авч болно.
* Өнгөний хувьд аль болох байгалийн болоод цайвар өнгийг сонгох
*Элдэв гоёл чимэглэл, дагалдах хэрэгсэл бага байх нь тохиромжтой


2. Өвлийн хүрэм+шилэн трико


Загварын тайзнаа алхах бүсгүйчүүд өвлийн хүрмийг шилэн трикотой хослуулахыг хараад та ч бас ингэж өмсч болно гэж ойлгох хэрэггүй. Тайз, бодит амьдрал хоёр салангид зүйлс.
Тэгвэл шилэн оймс, триког юунд хослуулж, хэзээ өмсөх зохимжтой байдаг юм бэ

*Тод эсвэл цайвар өнгөтэй трико нь тайзан дээр  сайхан харагддаг ч гудамжинд өмсөөд явахад тийм ч зохимжтой байж чаддаггүй. Тиймээс өдөр тутмын хэрэглээнд аль болох бараан өнгийн трико сонгох нь зохимжтой.
*Хэрвээ та хар өнгөтэй даашинз, туфль өмсөхөөр зэхсэн бол арьсны өнгөтэй триконоос татгалз.
*Хэвтээ судалтай, өнгөний уусалт нь хэвтээ трико таны хөлийг богинохон харагдуулдаг гэмтэй.
*Орчин үеийн загварын дүрмээр та даашинзаа гоёмсог сайхан харагдуулахын тулд аль болох хөлрүүгээ бусдын нүдийг тусгахгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэгэхээр таны трико бусдын нүдэнд өртөхгүй өнгөтэй, хээтэй байх нь зөв сонголт болно.


3.Савхин өмд+савхин гутал+савхин хүрэм


Савхин хувцас эртнээс хувцас загварт томоохон орон зайг эзэлдэг байв. Өнөөдөр ч хувцас загвар урлаачид арьснаас татгалзаагүй байна. Гэхдээ та загварын мэдрэмжгүй, бас эмэгтэйлэг бус харагдахгүйн тулд савхин хувцсыг бүгдийг нэг дор өмсөхгүй байсан нь дээр гэнэ.

*Савхин өмдөндөө жинсэн оруулга хийх эсвэл хар ноосон цамцтай хослуулж өмсөх нь илүү зохимжтой.
*Савхин өмдөө цагаан өнгөтэй богино цамц, жинсэн хүрэмтэй хослуулах
*Савхин хүрмэн дотуураа офисс даашинз өмсч, нимгэн алчуур ороож, бусдын төсөөлөөгүй загварыг хослол бий болгож болно.
*Хэрвээ та өсгийтэй шаахай өмсөхийг хүсч байгаа бол матт өнгөтэй өмд, банзал сонгох нь илүү зохимжтой гэнэ.


4. Дугуй малгай+ спорт хүрэм


Савхин, үслэг болоод спорт загварын хүрэм дээр зохьсон малгай олж өмсөх гэдэг тун хэцүү. Үүнээс болоод сонголтондоо алдаа гаргах нь элбэг байдаг.
Тэгвэл хүрмэн дээр хослуулж өмсөхөд хамгийн тохиромжтой нь юу байдгийг сонирхоё.
•    Нэхмэл малгай, ороолт бас хуруугүй бээлий
•    Чихтэй малгай. Гэхдээ малгайны үслэг эдлэлийн өнгө нь хүрэмний өнгөтэй зохицох ёстой.
•    Чихэвч. Дулаан малгай, ороолтыг аль алиныг нь орлох боломжтой.


5. Биеийн тамирын өмд+ өсгийтэй гутал


Алдартай загварын үзүүлбэр дээр энэ бол тийм ч сонин зүйл биш. Гэвч одод өдөр тутмын амьдралд ийн хослуулах нь ямар харагдаж байгааг та тунгааж үзээрэй.
Биеийн тамирын хослолын өмдийг өндөр өсгийттэй өмсөх нь “гоё” харагдаж байна гэж үү.
*Биеийн тамирын өмдийг аль болох эрэгтэй загварын гуталтай хослуулах нь хамгийн зохимжтой.
*Хэрвээ өсгий хүсээд байгаа юм бол өсгийтэй пүүзнээс сонголт хийгээд үзээрэй
*Хэрвээ спорт загварын өмд дээрээс пиджак өмсөх шаардлагатай бол өмд чинь даавуун биш савхин байх нь илүү зохимжтой. Пиджакныхаа дотуур цагаан өнгөтэй богино цамц аль болохыг сонгохыг хичээгээрэй.


6.Богино цамц+ иртүүзэн өмд


Иртүүзэн өмд бол спортын бэлтгэл хийхэд зориулсан хувцас. Гэхдээ хувцас загварын ертөнцөд багагүй байр суурь эзэлж, эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг байдаг.
Хэрвээ та иртүүзэн өмд өмсөөд гарах гэж байгаа бол дээгүүр өмссөн хувцсаа ахин нэг хараарай. Хүйс ил гарсан богино цамцнаас аль болох зайлсхийх ёстой хэмээн загварынхан зөвлөдөг.
*Урт загвартай даавуун болон хөвөн даавуун цамц. Мөн богино даашинз сонгоорой
* Иртүүзны материал зузаан нэвт гэрэлтэхгүй байх нь илүү зохимжтой.


7. Өсгийтэй пүүз+ скин /суналттай бариу/ жинс


Өсгийтэй пүүз гэх ойлголт 5-7 жилийн өмнө загварт орж ирсэн. Гэвч хэт бариу жинстэй хослуулж өмсөх нь таны хөлийг малын туурай шиг харагдуулдаг байна. Тэгвэл скин жинсийг ямар гуталтай хослуулж өмсөх нь илүү зохимжтой вэ
*Нарийн өсгийтэй гоёмсог туфль
*Богино түрүүтэй өндөр өсгийтэй гутал дээрээс нь хүзүүтэй цамцтай хослуулах


8. Өвдөг шүргэсэн урттай банзал+өвдөг давсан түрүүтэй гутал


Ингэж хослуулж өмсөх нь хамгийн урт хөлийг ч богино болгон харагдуулдаг. Ер нь банзал өмссөн бол өвдөгнөөс доогуур түрүүтэй гутал өмсөх нь илүү зохимжтой.
Банзал дээр өмсөхөд тохиромжтой гутал гэвэл...
 *Шагай шүргэх түрүүтэй гутал
* Ботинк эсвэл туфль
* Түүнээс гадна трико чинь гуталтайгаа аль болох өнгө зохицох хэрэгтэй.
*Хэтэрхий гялгар эсвэл мат материалтай гутал  банзал дээр тийм ч зохимжтой байдаггүй гэнэ.


8.Богино суудалтай өмд+хүйс гаргасан цамц


1990-ээд онд трэнд болж байсан энэ хувцаслалтын талаар өнөөдөр мартах цаг болжээ. Загварын дүрэм ёсоор хэрвээ хүйс ил гаргасан цамц өмссөн бол урт суудалтай өмд өмсөх нь илүү зохимжтой гэнэ. Мөн богино цамцыг мөрөвчтэй өмд, банзал бас хантаазтай хослуулах нь тохиромжтой.


10. Сандаал+ шилэн трико


Трико өмчихөөд сандаал өмсч болохгүй гэж үү? хэмээн асуувал” Бололгүй яахав. Гэхдээ таны трико бусдад үл анзаарагдам өнгөтэй байх хэрэгтэй” гэж загварынхан хариулдаг аж.
Хэт тод өнгөтэй бас элдэв хээтэй трико дээр сандаал өмсөх нь таныг эв хавгүй харагдуулдаг. Тэгвэл ямар тохиолдолд загварын энэ дүрмийг эвдэж болох вэ гэвэл...
*Загварынхан торон трико нь сандаалтай сайхан зохицдог гэж хэлдэг.
*Хэрвээ та хар өнгөтэй даашинз, банзал өмсч байгаа бол хар трико сонгох нь зөв.
*Мөн хар богино өмд өмссөн бол хар шилэн оймс өмс
Үүнээс бусад тохиолдолд сандаалтай аль болох цайвар болоод арьсныхаа өнгө дагуу триког зохицуулж өмсөх хэрэгтэй гэнэ.

0 Сэтгэгдэл
Энэ чинь харин жинхэнэ загвар ялангуяа трeнд мэддэггүй хүний зөвлөгөө байна даа
Хамгийн их уншсан