Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дэлхийд Нүүрсний 285 $ болсон ч “Эрдэнэс Таван толгой” 72 $-аар л өгнө

Хятадад хамгийн их нүүрс нийлүүлэгч Австралид үер буув. Ингээд коксжих нүүрсний үнэ тэнгэрт хадлаа. Эдүгээ нэг тонн нүүрс 285 ам.долларт хүрсэн. Гэтэл манай улс нэг тонн нүүрсээ 72 ам.доллараас илүү үнээр өгч чадахгүй байна. “Эрдэнэс Таван толгой” компанийн Баруун Цанхийн нүүрсний үнийг сонгон шалгаруулалтаар тогтоох болсон. Тэгвэл тус компанийн нүүрс худалдан авагч сонгон шалгаруулах тендер хүлээн авах хугацаа хамгийн сүүлд энэ сарын 11 өдрийн 17 цагт дуусчээ. Уг тендерийн журмаас харвал шалгарсан компани 48 цагын дотор гэрээ байгуулах баталгаа болгож гэрээгээр борлуулах нүүрсний хэмээний тонн тутамыг нэг ам.доллараар тооцож “Эрдэнэс Таван толгой” компанийн дансанд байршуулах аж. Тэгэхдээ 100 мянган тонн нүүрсийг 71.5 ам.доллараар буюу багагүй үнээр борлуулах гэрээ хэлцэл хийхээр тусгасан байна. Баруун Цанхийн уурхайн нүүрс олборлолт эхлээд нэг сар гаруй болсон ч энэ оны нэгдүгээр сарын сүүлч гэхэд 400 гаруй мянган тонн нүүрс олборлоод байсан билээ. “Эрдэнэс Таван толгой” компани Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсээр Хятадын “Чалко” компанийн өрийг төлж байв. Одоо өрөө дарж дууссан тул Хятадын дөрвөн боомтын үнийн индексийн дундажаар тооцож нүүрсээ борлуулах болсон.
Эргэн санавал “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Д.Ариунболд энэ оны эхээр Баруун Цанхийн уурхайн нэг тонн нүүрсээ 71.5 ам.доллараар зарах боллоо. Энэ нь зах зээлийн үнэд ойртсон баярт үйл явдал хэмээн мэдэгдэж байв. Тэгэхдээ “Бид энэ үнийг зах зээлийнхтэй харьцуулж үзлээ. Өнөөдөр Өвөр монголын Баяннуур аймгийн нүүрс угаах үйлдвэр нэг тонн нүүрсийг 145 ам.доллараар авч байна. Баяннуураас хилийн боомт хүртэл 200 гаруй км-ийн тээврийн зардал, гаалийн татвар, АМНАТ, уурхайн өртөг зардлыг хасаад үзэхэд нэг тонн нүүрсний дундаж үнэ 72-73 ам.доллар болж байгаа. Тэгэхээр бид нүүрсээ 1-1.5 ам.доллараар татуу зарсан байна. Бизнес хийж байгаа компанид тодорхой хэмжээгээр ашиг гарах ёстой. Бид Баруун цанхийн уурхайгаас гарсан нүүрсээ өөрсдөө борлуулах эрхтэй” хэмээсэн. Гэвч нүүрсний зах зээлийн үнэ огцом өсч буй өнөө үед бид нүүрсээ хамгийн бага үнээр борлуулсан хэвээр байна.
Дашрамд дурдахад экспортод гарч буй нүүрсний жишиг үнийг сар бүр Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлэх ёстой. Ингээд нүүрсний олон улсын жишиг үнийг тогтоохдоо htt://en.sxcoal.com/ сайтын үнэ ханшийг харгалзан үзэх болсон. Нөгөө талаар ийм жишиг үнэ гаргах нь экспортод гарч буй ашигт малтмалаас татвар авахад гол үүрэг гүйцэтгэх учиртай.
Манай төр ийм л наймаачин даа.....Хөөрхий гэж

0 Сэтгэгдэл
2017.04.17