Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
СЭТГЭЛ САЙТАЙ ХҮН САЙХАН НАРИЙН БООВ ХИЙДЭГ




"Advanced Facilities Management Mongolia LLC” компанийн зоогийн газрын нарийн боовны ахлах тогооч  Ө.Эрдэнэбаяр эх баригч бага эмчээр төгсөөд 8 жил Дундговь аймагтаа ажилласан бөгөөд харин одоо нарийн боовны чамгүй сайн тогооч болчихсон байна... 

-Эх баригч маань яагаад нарийн боовны тогооч болсон нь сонин санагдаж байна?
-Аймагтаа 8 жил эх баригчаар ажиллачихаад гэнэт л хотод очиж амьдарья гэж шийдээд нөхөр, жаахан хүүхдийн хамт 2000 онд хотод нүүж ирсэн. 2002 оноос Le Bistro франц рестораныг анх нээгдэхэд нь туслах тогоочоор нөхрийн хамт ажилд орсон. Жил гаруй ажиллаад манай ресторан өөрсдөө нарийн боов хийх болоход Францаас уригдаж ирсэн тогооч нөхөр бид хоёрт нарийн боов хийхийг Франц тогооч маань тусгайлан зааж эхэлсэн. 
Ердөө 7 хон хоног заагаад л цааш нь өөрсдөө хийж сурахыг даалгасан. Кроссантыг тэнд л тэр Франц тогоочоор заалгаж хийсэн. Гэхдээ бас яг ингэж хийвэл ийм сайхан болох юм байна гэдгийг багштайгаа хамт их туршиж хийж байж жороо гаргаж авсан. Одоогоос 14 жилийн өмнө гэхээр манайд бол бас анхдагч Франц нарийн боов хийдэг газар болж байснаараа онцлог. Нарийн боовны яг тэр нарийн үндсийг тавьж өгсөн Франц багшдаа одоо талархаж явдаг. Тэр багш маань тэгээд л буцчихсан. Бодоод байхад нарийн боов хийнэ гэдэг бол үнэхээр миний сонирхол мөн байсан юм билээ, одоо энэ ажил минь надад их сайхан санагддаг. Ингээд л үүнээс хойш нарийн боовны тогоочоор тасралтгүй ажиллаж, хийж сурая гэсэн зүйлээ өөрөө л биеэ дааж их хийж сурсан.   
-Нарийн боовыг сайхан хийж сурахыг хүсдэг маш олон хүн байдаг. Ажиглахад юун дээр алдаа гаргасны улмаас нарийн боовыг амттай сайхан хийж чаддаггүй вэ?
-Жижиг юм дээр л алдаад байгаа санагддаг. Листээ тослохгүй хийдэг ч юмуу галыг нь тааруулахгүй, зууралтыг нь хэтрүүлдэг ч юмуу тийм зүйл дээр л сайн анхаарвал болно. Ер нь тэгээд аливаа зүйлийг сайн хийхийн тулд олон дахин хийж туршиж байж л сурна. Тухайн тогтсон жорыг яг л зөв хийхгүй бол тэр амт гарахгүй. Сайхан шаргал улаан өнгө гаргахыг би бас эрхэмлэдэг. Миний хувьд бас нарийн боовыг сайхан шаргал улаан өнгөтэй, өнгөлөг хийхийг эрхэмлэдэг.
-Сайхан нарийн боов хийхэд сэтгэл санаа нөөлдөг гэж ярьдаг. Сайхан сэтгэлтэй хүн сайхан нарийн боов хийдэг  ч гэж ярьдаг...Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Тэр бол яг үнэн шүү. Сэтгэл санаа тавгүй үед надад бас яг тэгэж санагддаг. Жаахан бухимдалтай, онцгүй үед хийхэд зуурмаг хөөхгүй ч юмуу эсвэл өнгө нь гоё болохгүй байх шиг санагддаг. 

Шоколадтай кроссант
Орц: гурил 1 кг
элсэн чихэр 200 гр
хуурай сүү 55 гр
дрожж 35 гр
давс 15 гр
цөцгийн тос (зуурмагны голд хийж элдэх) 500 гр


1.Хүйтэн усанд хуурай сүү, дрожжийг хийж задалж уусгаад элсэн чихэр, давсаа нэмж хутгана. Үүгээрээ гурилаа зуурна. (шууд хуурай гуриландаа зуурмагт орох бүтээгдэхүүнээ хийгээд усаар зуурсан ч болно) Зуурмагаа нилээн шингэвтэр зуурч бүтээгээд 2 цаг хөргөгчний доор байлгаж амраана. Энэ үед тодорхой хэмжээгээр хөөсөн байна.
2.Ингээд гол элдэх үйл явц эхэлнэ. Давхарга гаргахын тулд арай өөрөөр элддэг. Дөрвөн тийш үзүүр гаргаад голын гурилыг арай зузаан 4 тал нь арай нимгэвтэр элдэнэ. цөцгийн тосыг өрөөний хэмд байлгахгүй хөргөгчний доод хэсгээс шууд гаргаад тодруулбал нилээн царталттай байдлаар нь нүдэж зөөлрүүлж өгнө. Ингээд элдсэн гурилны голд нь хийнэ. Дөрвөн өнцөгөөр дугтуйлаад элдэхдээ дээрээс нь бага багаар болгоомжтой тарааж өгч элдэнэ. Томроод ирэх үед урт зуйван болгож элдээд хоёр талыг нь дотогш нугалж дахин бага зэрэг элдэнэ. Дахин голоор нь нугалж элдэнэ. Үүний дараа дахиж 3 нугалаад хөргөгчинд 2-3 цаг байлгана.
3.Ийнхүү бэлтгэсэн зуурмагаа гаргаж 5-6мм орчим зузаантай элдэнэ. Тохируулан хэвлээд энгийн кроссантыг бол гурилаа гурвалжлан зүсээд сайн сунгаж татаж өгөөд орооно. (амарсан гурил сайн сунаж өгнө) Шоколадтай хийх үед бол тэгэж сунгахгүй гурилаа шууд дөрвөлжин зүсээд шоколадаа хийж хуйлж өгнө. 
4.Хэвлэж бэлтгээд тэвшинд өрөөд дээгүүр нь даавуу тавьж, өндгийг задалж хутгаад дээгүүр нь өнгөлж өгөөд 30-40 минут байлгаж хөөлгөнө. Ингээд 180-200 хэм хүтэл халаасан шүүгээнд 8-10 минут жигнэнэ.  

0 Сэтгэгдэл
Аз жаргал хүсье
Монгол хүүхдүүд чадвартай
Аниадаа амжилт хүсье
Хамгийн их уншсан