Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дэлхийн хамгийн өндөр настай хүн өөд болжээ
Дэлхийн хамгийн өндөр настай хүн хоёр өдрийн өмнө буюу энэ сарын 15-нд нас баржээ. Тэрээр Италид амьдардаг бөгөөд 117 насандаа өөд болсон байна.
Гурван ч зуун дамжин амьдарсан Эмма Морано 1899 оны 11 дүгээр сарын 29-нд Италийн Пьемонт мужид мэндэлсэн байдаг.

Эмма Мораногийн гайхалтай урт насалсан нь нууц нь удмын ген болон амьдралынх нь хэв маяг хоолны дэглэмтэй холбоотой бололтой гэж амьд сэрүүндээ ярьдаг байжээ. Эмма Мораногийн ээж нь 91 насалсан бол эгч нар нь 100 насалж байжээ. Тэрбээр өдөрт гурван өндөг идэх дэглэмийг 90 гаруй жилийн турш баримталсан гэнэ. Гурван өндөгний хоёрыг нь түүхийгээр иддэг тухайгаа насан хутгийг олохоосоо өмнө хэвлэлийнхэнд ярьж байсан юм.

Гурван зууны нүүр үзсэн Эмма Морано гэх эл буурхай дэлхийн хоёр ч дайн, Италийн 90 гаруй засгийн газрын нүүрийг үзжээ. Харамсалтай нь тэрээр ганцаар байсан юм. Түүний ганц хүү нь зургаан сартай байхдаа эндсэн байдаг.
АНУ-д төвтэй Геронтологийн /насжилт судлалын/ төвийн мэдэгдсэнээр, "Эмма Морано өөд болсноор 1900 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн, Ямайкийн иргэн Вайолет Браун өдгөө амьд сэрүүн байгаа дэлхийн хамгийн өндөр настан боллоо" гэсэн юм.

Тэрбээр 1800-гаад оны үеийн амьд сэрүүн байсан сүүлчийн хүн байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан