Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ
720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
Тээврийн цагдаагийн албанаас 10-18 удаагийн торгууль төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг нэг жилээр хасав
Гэр бүлийн хөгжлийн цахим үйлчилгээний E-Family платформыг хөгжүүлж байна
УДБЭТ: Энэ сард “Цөмөөхэй” балет, “Дэггүй Лиз” балет, “Увидаст лимбэ” дуурийг толилуулна
Манай улс дэлхийн 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэж байна
Цэргийн бүртгэлийг нийслэлд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна
Автобусанд 1000 төгрөгөөр зорчихыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
Монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна
Ё.Отгонбаярын 2011 онд өгсөн тендерийн барилга суурь төдий
Одоо бас нэмж мөнгө өгөөд, түүнийхэ эхагасыг эхнэртээ өгнө л дөө.....Мэргэжлийн луйварчин.......
Хуурамч гүйцэтгэлийг баталгаажуулсан тухайн үеийн боловсролын яамны санхүүгийн даргыг шоронд хий л дээ улс хохирчоод байна
Ё.Отгонбаяр гэдэг мэргэжлийн луйварчин хагасыг нь аваад эхнэртээ өгчихөө биз...
70 гаруй жилийн тэртээ “Улаан гэр” авчран барьснаар гал голомтоо бадрааж байсан Дундговь аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага болох Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олны болон дуу хуурын өлгий нутгийн иргэдийн шинэ байртай болох итгэл сэтгэл унтраагүй хэвээр. Шинэ том театртаа тоглолт үзэх өдрөө хүлээсээр л.
Тиймдээ ч БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн УИХ-ын Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа нарыг аймагт нь ирж Боловсрол, соёлын газар дээр уулзалт зохион байгуулахад нь энэ тухайгаа ч дуулгасан байна.
Уг нь бол тус аймагт театр барихаар 2011 онд Ё.Отгонбаяр БСШУ-ны сайд байхдаа тендер зарлан энэ “Суурь” компанийг шалгаруулж байж. 2014 онд барилгаа хүлээлгэж өгнө хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай гэрээ байгуулсан байна. Хамгийн сонирхолтой нь гэрээнд ашиглалтад өгөх хугацааг заагаагүй гэнэ.
Ингээд эрхэм Ё.Отгонбаяр долоон жилийн дараа өөрийнхөө шалгаруулж өгсөн тендерийнхээ биелэлтийг өөрөө Дэд сайдын хувьд очиж үзсэн нь энэ. Харамсалтай нь сайд байхдаа шалгаруулж, дэд сайд болоод очиж шалгахад нь “Суурь” компани суурь тавихаас өөрийг хийгээгүйг өөрийн нүдээр харж дээ.
Уулзалтад Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын удирдлагууд болон Боловсрол, соёл, урлагийн газрын ажилтан албан хаагчид оролцсон байна. Мөн БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл Дундговь аймгийн Боловсрол, соёлын өнөөгийн байдал тулгамдсан асуудлын талаар танилцуулга хийжээ. Дараагаар нь Төв халхын дуулалт жүжгийн театрын шинэ барилгын суурийн ажлын явцын байдалтай газар дээр нь очиж танилцсан байна.
Тухайн үед төсөвт өртөг нь 6.8 тэрбум төгрөг болсон бөгөөд эхний ээлжинд 440 сая төгрөг авсан байдаг аж. Харин дараа онд нь буюу 2012 онд 3.3 тэрбум төгрөг авахаас урьдчилгаа төлбөрийн баталгаа гарган БСШУЯ-наас 1.6 тэрбум төгрөг авчээ. Гэсэн ч тус компани барилгын ажлаа хийгээгүй тул үлдсэн 1.7 тэрбум төгрөгийг өгөлгүй, улсын төсөвт буцаан татсан байдаг юм байна.
Тиймээс тус кампанийн авсан мөнгөний хэмжээ нь өнөөдрийн байдлаар 2.04 тэрбум төгрөг гэж тооцоолж болохоор. Харамсалтай нь, энэ олон жилийн хугацаанд тус компани ердөө 700 сая орчим төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Тодруулбал, ердөө суурийн ажил хийж, барилгад хэрэглэгдэх цахилгааны асуудлаа шийджээ.
Ингээд тавсан мөнгөний зөрүү болох 1,3 тэрбум төгрөгийн үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгүүлээд дараагийн санхүүжилтийг өгөх эсвэл 2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсноо дуулгасан байна.

Уг нь "Суурь" компани 850 хүний суудалтай Төв халхын дуулалт жүжгийн ийм театр барина гэж тендерт шалгарчээ
Тухайн үед төсөвт өртөг нь 6.8 тэрбум төгрөг болсон бөгөөд эхний ээлжинд 440 сая төгрөг авсан байдаг аж. Харин дараа онд нь буюу 2012 онд 3.3 тэрбум төгрөг авахаас урьдчилгаа төлбөрийн баталгаа гарган БСШУЯ-наас 1.6 тэрбум төгрөг авчээ. Гэсэн ч тус компани барилгын ажлаа хийгээгүй тул үлдсэн 1.7 тэрбум төгрөгийг өгөлгүй, улсын төсөвт буцаан татсан байдаг юм байна.
Тиймээс тус кампанийн авсан мөнгөний хэмжээ нь өнөөдрийн байдлаар 2.04 тэрбум төгрөг гэж тооцоолж болохоор. Харамсалтай нь, энэ олон жилийн хугацаанд тус компани ердөө 700 сая орчим төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Тодруулбал, ердөө суурийн ажил хийж, барилгад хэрэглэгдэх цахилгааны асуудлаа шийджээ.
Ингээд тавсан мөнгөний зөрүү болох 1,3 тэрбум төгрөгийн үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгүүлээд дараагийн санхүүжилтийг өгөх эсвэл 2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсноо дуулгасан байна.
0 Сэтгэгдэл
2017.04.17
2017.04.16
2017.04.15