Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Амазонкийн ойд төөрсөн жуулчныг сармагчингууд 9 хоног хооллож аварчээ

Өмнөд америкийн Амазонкийн ширэнгэн ойд төөрсөн Чилийн жуулчныг сармагчингийн сүрэг 9 хоног хооллож, ннуц газруудад байдаг усанд хүрэхэд нь тусалж байсан гэж ярьсан байна.

 25 настай Майкол Коросе Акуна гэгч Max Adventures компаний аялалд оролцон Болив улсын Мадиди үнэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Туйчи голын орчмоор аялжээ.

 Жуулчид нэг өдөр ширэнгэн ойд явж байгаад эргэж бааз руугаа буцахын үест Пачамамагийн ёслол гэж болоход  Акуна үүнээс татгалзаж нөхдөөсөө салсан байна.

 Ёслол дуусад газарчин нь Акунаг сурагласан ч тэрээр ор мөргүй алга болсон байжээ.

 Жуулчид, үндэсний хүрээлэнгийн ажилтнууд хэдэн өдрийн турш Акунаг эрж хайсан ч үр дүнд хүрсэнгүй. Зургаа хоногийн дараа ердөө л түүний нусны алчуурыг олсон байна. Арга ядаад бөө урьж ёсолсон ч амжилтад хүрсэнгүй.

 Ингээд эрэл үргэлжилж 9 хоногийн дараа эрэлчид Акунагийн хашгирах дууг голын эрэг хавиас  сонссон нь баазаас ердөө нэг км хагасын зайд байжээ.

 Шумуулд баригдаж ядарч сульдсан Акуна. Энэ бүхий л хугацаанд ердөө л сармагчингуудын ачаар амьд гарсан гэж ярьсан байна.

 Сармагчингууд түүнд жимс шидэж өгөн, хүн олохооргүй ус руу дагуулж очдог байсан гэнэ. Залуу тэгээд бөө ч биш, ширэнгэн ойн соёл иргэншил ч биш түүнийг ердөө бурхан өөрөө л намайг аварсан гэж үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан