Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Инээдмийн өдөр, дөрөвдүгээр сарын 1-ний түүх


Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг Орос, Герман, Франц, дорно дахины зарим улс орнуудад ч инээдмийн өдөр, гэм хоргүй хөнгөн шоглол наргианы өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг зарим орон “Инээдмийн өдөр” гэж нэрэлдэг бол заримд нь “Тэнэгүүдийн өдөр” гэж нэрлэдэг байна.

Энэ өдрийг тэмдэглэдэг болсон түүх

Энэ хөгжилтэй баярыг тэмдэглэдэг болсон талаар янз янзын яриа хувилбар байдаг. Нэг хэсэг нь эртнээс хаврын баяр болгон дөрөвдүгээр сарын эхний өдөр тэмдэглэж инээд наргиан болдог байсан гэнэ.

Нөгөө зарим нь бөүр дундад зуунаас  найз нөхөд, гэр бүлийнхэндээ инээд наргиан бэлэглэх гэж тэмдэглэдэг байсан гэдэг.
Бас Эртний Ромд энэ баяроыг тэмдэглэдэг байсан гэж баталдаг. Гэтэл зарим нь эртний Энэтхэгт гуравдугаар сарын 31-нд хуурах өдөр гэж тэмдэглэдэг байсан гэнэ. Гурав дахь хэсэг нь Ирландчууд л дөрөвдүгээр сарын 1-нд ингэж хөгжилддөг байсан гэдэг байна. Исландууд болохоор Скадеи бурхан түүний охин Тиасса нарын дурсгалд зориулан ийм заншил тогтсон гэдэг.

Социализмын үед энэ өдөр Володя /Ленин/ хүүхэд байхдаа аяга хагалчихаад түүнийгээ ээжээсээ нуун худал хэлсэн гэж коммунистууд мунхруулдаг байлаа.
Юутай ч гэлээ энэ өдөр олон улс оронд нэг нэгийгээ гэм хоргүйгээр хуурч шоглон хөгжилддөг уламжлал тогтжээ.

Олон нийтийг хуурсан нь


1860 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цахилгаан мэдээгээр “Цагаан арсланг угаах ёслол 11,00 цагаас Тауэрт болно гэсэн таржээ. Хэрэгт дуртай хүмүүс энэ цагт нь Тауэрийн хаалганы дэргэд бөөгнөрөн тэр сонин ёслолыг хүлээсэн ч дөрөвдүгээр сарын 1-ний шоглоом болохыг гэнэт ухаарсан байна. Англид эннэ өдрийг бүх тэнэгүүдийн өдөр гэж нэрлэдэг байна.

Орост дөрөвдүгээр сарын 1-нд Чукоткоос олдсон арслан зааны тугалыг амьтны хүрээлэнд анх удаагаа олон нийтэд үзүүлнэгэсэн кзар хэдэн хоногийн өмнө гарсан байна. Олон хүн цугларсны дотор Сибириэс нэгэн дунд сургуулийн багш эмэгтэй хэсэг сурагчаа дагуулан очсон байсан гэдэг.

1957 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Би-Би-Си телевизийн сувгаар Швейцарьт гоймон тариалж ургац авсан тухай сурвалжлага гарсан байна. Тариачид талбайд ажиллаж , чанасан гоймон хурааж байгаа дүрс үзүүлээд  нэвтрүүлэгч нь ХАА-н эрдэмтэд олон жилийн ажлынхаа үр дүнд салбарт ер бусын ололт, нээлт гарсан тухай мэдээ уншжээ. Нэвтрүүлгийн дара аредакцийг үзэгчдийн захидал дарсан гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан