Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Энэ жил 17 сая га талбайд хайгуулын лиценз олгоно
Энэ онд геологи хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь. Учир нь улсын төсөвт 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Тэгэхдээ газрын ховор элемент, Улаанбаатар хотын гео экологийн судалгааг ажээ. Нийслэл орчмын судалгааны ажил гурван жил үргэлжилнэ. Уг судалгааны хүрээнд Улаанбаатар хотын хөрсний бохирдол ямар хэмжээнд байгааг тогтооно. Бас сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдсэн шалтгааныг судлах нь. Мөн Монгол орны зүүн болон төвийн бүс нутагт алтны шинэ илэрцийн судалгаа хийх юм.

Ашигт малтмал газрын тосны газар энэ онд шинээр 2.6 сая га талбайд алтны хайгуулын сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөөд байна. Ингээд нийт 17 сая га талбайд хайгуулын лиценз олгох сонгон шалгаруулалт явуулах боллоо. Засгийн газраас “Алт-2” хөтөлбөр зарласан. Ийм учраас алтны хайгуулын ажил энэ онд идвэхжих бололтой. Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Очирбат “Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн өнөө үед геологи хайгуулын салбарыг дэмжиж сэргээх нь зүйтэй. Энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бид ажиллаж байна. Геологийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь хямралаас гарах нэг гарц болно.

Энэ жилийн геологийн салбарын чуулга уулзалтад гадаад дотоодын аж ахуйн нэгжийн1000 гаруй төлөөлөгч, Элчин сайдууд оролцоно. Хайгуулын томоохон төсөлүүд, хууль эрх зүйн орчны талаар дэлгэргүй мэдээлэл өгөх тул хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий” хэмээн хэлж буй юм. Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, УУХҮЯ, ГТАМГ, ШУТИС, МУИС хамтарч “Монголын геологи хайгуул-2017” нэртэй ес дэх удаагын чуулга уулзалт энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ чуулганы үеэр хөрөнгө оруулагчдад хайгуулын томоохон төсөлүүд танилцуулахаас гадна хөрөнгө оруулалтын орчин, ашигт малтмалын хуулийн талаар танилцуулах ажээ. Үүнээс гадна нүүрсний давхарыг метан хийд нэлээд анхаарах болов. Тухайлбал, метан хийн хайгуул, олборлолт, ашиглалтын талаар сургалт, судалгаа хийх юм.
0 Сэтгэгдэл
болимоор юм, энэ дэлхий муу хүмүүсээр дүүрчээ
газар дэлхийгээ ухаж ханахгүй бн уу
Хамгийн их уншсан