Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Өвөрмөц дүр төрхөөрөө алдаршсан хүмүүс


Хүн бүрт өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой байдаг. Тэгвэл өөрийн өвөрмөц арьсны өнгөнөөс үүдэн дэлхий даяар алдаршаад буй зарим хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.

Конни Чиу (Connie Chiu)

Хятадын нэгэн гэр бүлийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн Конни Чиу бол ганцаараа альбинизм төрхтэй төржээ. Конниг бага байхад гэр бүлээрээ Швейцарьт нүүн ирснээр охин тэнд өсч, дээд сургуулиа сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. 24 настайдаа загварын карьерээ эхлүүлж, өнөөдөр джаз дуучнаар дэлхийн томоохон жаз клубуудад урилгаар ажиллаж байна.

Никия Феникс (Nikia Phoenix)

Никия Феникс нь хар арьстай, өөрийнхөө үсийг өөрчилдөггүй, бүх биеэрээ сэвхтэй ч  Америкийн алдартай загвар өмсөгч. Охины бусдаас ялгарах энэ өвөрмөц төрхийг загварын “Alternative Apparel” фирмийн нэгэн гишүүн анзаарч харснаар загварын ертөнцөд урьжээ. Аяга кофе уух санаатай жижигхэн кофе шопод тухалсан Никия  өнөөдөр  Coca-Cola болон Target компанийн нүүр царай нь болдог.

Стивен Томпсон (Stephen Thompson)

Тэр хэзээ ч загвар өмсөгч болно гэж мөрөөдөж байсангүй. Стивений гайхалтай төрхийг анзаарч зогтусах гэрэл зурагчинтай түүнийг хувь заяа нь холбосон гэдэг. Гэрэл зурагчин залуугийн хэд хэдэн зургийг авч нэгэн сэтгүүлд хэвлүүлжээ. Ийнхүү Томпсоны амжилтын гараа эхэлсэн байна.  Тэрээр өнөөдөр загварын бүхий л сэтгүүлийн хуудсанд байнгын зочин байдаг бөгөөд тэргүүлэх брэндийн загвар өмсөгчийн гэрээтэй ажилладаг. 2011 онд альбинос залуу “Givenchy” брэндийн нүүр царайгаар ажиллах гэрээ байгуулсан байна.

Винни Харлоу (Winnie Harlow)

Инстаграмд зургаа тавьсан Винниг алдарт загвар өмсөгч Тайра Банкс “Америкийн топ модель” шоуныхаа 21 дүгээр цувралд оролцохыг урьжээ. Бүсгүй энэ тэмцээнд тавдугаар байр эзэлсэн ч дэлхийн томоохон брэндүүд түүнд зар сурталчилгаанд нь тоглох санал тавьж эхэлсэн байна. Тэрээр Бразилийн топ модель Адриана Лимагийн хамт “Desigual” брэндийн загвар өмсөгчөөр Барселонд ажилладаг.

Ава Кларк (Ava Clarke)

Афроамерик альбинос Ава Кларк нь цагаан үс, ногоон нүд, ягаан уруултай бяцхан охин. Дэлхийн загварынхны “шүлс”-ийг гоожуулах энэ дүр төрхийнхөө ачаар охин Vogue, Denim, VIP зэрэг загварын сэтгүүлийн хүндэт зочин нь болсоор байна. Эмч нар охиныг хараагүй болно гэж байсан ч эцэг эхийнхээ сайн асаргаа, түүнийг гэсэн сэтгэлийн ачаар балетаар хичээллэж, олны анхаарлыг татсан охин болж өсчээ.

Худия Диоп (Khoudia Diop)

19 настай сенегал бүсгүй Худия Диопод загварын бизнес эрхлэхийг санал болгожээ. Тэрээр өөрийн инстраграмд байрлуулсан зурагтаа 235 мянган хүнээс сэтгэгдэл хүлээж авсан нь ийн загварынхны анхаарлыг татсан байна. Тэрээр зурагныхаа дор “ Хэрвээ танд бусдаас өөр төрх заяасан бол энэ бол аз. Үүнийгээ өөрчлөх гэж хэзээ ч битгий оролд” хэмээн бичсэн байна.
 
Анастасия Жидкова

Түүнийг дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй альбинос бүсгүй гэдэг. 1996 онд Орост төрсөн Настя өнөөдөр загварын ертөнцөд Орос орны төлөөлж байна. Мөн маш чадварлаг дуучин гэдгээ харуулж, “YouTube”-т өөрийн сувгаа хөтөлдөг.

Лола Чуил (Lola Chuil)

Хэдийгээр тэр инстаграмдаа ердөө 39 зурагтай боловч 462 мянган дагагчтай. Лала Лос-Анжелост амьдардаг. Ахлах сургуульд суралцаж байгаа ч дэлхийн 8 хэлээр ярьж чаддаг.  Тэр ер бусын хар арьстай /нүүрсэн хар арьс/, цэцгийн дэлбээ мэт уруул, цоргих мэт харц, том нүд гээд л ерөөсөө зурсан мэт төрхтэй. Түүнийг ирээдүйн Наоми Кемпбел гэж бичиж байгаа бөгөөд загварын ертөнцөд цахиур хагалах загвар өмсөгч болно гэж олон хүн үздэг.

0 Сэтгэгдэл
ШАР АЙРГИЙН ГАНХҮҮГИЙН ЗУРАГ АЛГА БАЙНА Ш ДЭЭ
Хамгийн их уншсан