Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австрали бүсгүй: “Дөрвөн жилд би харь гаригийнхны 48 хүүхэд гаргасан”

“Бүтэн дөрвөн жилийн турш би харь гаригийнхны хүүхэд үйлдвэрлэх машин нь байсан” гэж австралийн 24 настай Меган Лайкер гэдэг бүсгүй мэдэгджээ. Тэрээр харь гаригийнхны олзонд дөрвөн жил байхдаа тэдний 48 хүүхдийг гаргасан гэж хэлсэн байна.

Энэ түүх ийм.

Меган бүсгүй 2001 оны тавдугаар сард коллежид хамт сурч байсан Эндрю Майертай гэрлэсэн байна. Тэд хүүхэдтэй болохыг хүсч байсан ч залуу бүсгүй жирэмсэлсэнгүй. Тэд эмчид хандсанаар эмнэлгийн бүрэн шинжилгээ хийжээ.
Гэтэл Меганы үр тогтох, хүүхэд төрүүлэх эрхтнүүд нь ер бусын хөгширсөн, сав, үр хөврөл дамжуулан гаргах хоолой нь бүр 60 настай эмэгтэйнх шиг болохыг эмч нар тогтоож. Эмч нарын баталснаар бол Меган маш олон удаа төрсөн болж таарчээ.
Тэрээр үүний өмнө хүүхэд гаргах нь бүү хэл жирэмсэлж ч байгаагүй болохоор энэ нь Меган бүсгүйг бүр алмайруулж орхиж,. Ингээд нэгэн эмч,  бүсгүйг хагас унтуулах байдлаар гипнозод оруулж нөхцөл байдлыг тодруулъя гэснээр эмч нар ийм арга хэрэглэжээ.

Гэтэл Меганаас эмч нар санаанд огт оромгүй, бүр итгэмээргүй зүйл олж сонсох нь тэр.
Гипнозод орсон бүсгүй дараах зүйлийг ярьжээ.

“Би хотын гудамжаар явж байтал гэнэт үл мэдэгдэх гэрэл гялалзаад, надруу ойртожхэмжээ нь томроод байсан. Тэгснээ асар том мөнгөлөг өнгийн гэрлэн зээрэнцэг хэлбэртэй болоод намайг барьж авсан. Хэсэг хугацаанд би агаарт дүүжлээстэй юм шиг байж байснаа  гэнэт асар их өндөрт гараад авч явсан гэнэ. Бүсгүй хэчнээн хашгираад ч тусыг эс олон газраас тасран явахад ухаан алджээ.

Харин тэр сэрэхдээ хана шал нь мөнгөлөг өнгөтэй жижигхэн өрөөнд байгаагаа мэдэрч. Хэдий хугацаа өнгөрснийг ч мэдэхгүй гайхаж байтал дахиад хурц гэрэл гарч хүн дүрстэй нэгэн орж ирээд түүнийг босгосон байна. Ердөө Меганы мөртэй тэнцэхээр намхан түүнийг хүн биш гэдгийг эмэгтэй гэнэт ойлгожээ.  Том толгой, нарийхан хөл, гартай, том хар нүдээрээ бүсгүйг харж байх юм гэнэ. Улмаар бүсгүйг мэс заслоын өрөөтэй төстэй нэгэн өрөөнд оруулаад шилэн ширээн дээр хэвтүүлсэн байна. 

Өнөөх саарал “хүн” эмнэлгийн шинжилгээ шиг хэдэн юм хийснээ дахиад л нэг гял цал болсон өрөөнд дагуулж оржээ. Энд байхдаа Меган өөрийнхөө хөрш, 25 орчим насны нэгэн эмэгтэйтэй холбоо тогтоож чадсан гэнэ. Келли Бейт нэртэй тэрээр “Бид бол тэдэнд хүүхэд төрүүлж өгөх л үүрэгтэй, Тийм болохоор тэлдэнд хэрэгтэй” гэж ярьсан байна.

Меган ч удалгүй хөрш бүсгүйнх нь хэлсэн үнэн болохыг мэдэрч. Хоёр долоо хоног хэртэй өнгөрөөд байтал гэдэс нь томорч ердөө хоёр сарын дараа Меган анхныхаа хүүхдийг төрүүлжээ. Түүнийг төрөхөд харь гаригийн хэд хэдэн хүн байлцаж байнга ажиглаж байгаад хүүхэд төрмөгц авч явжээ. Хүүхэд нь ерийн хүнтэй төстэй ч аанайл том нүдтэй байсан гэнэ.
Хэсэг хугацааны дараа дахиад л өнөөх мэс заслын өрөө шиг тасалгаандаа аваачиж “үзлэг” болоод жирэмсэлж, энэ явдал давтагдах болжээ.

Харь гариг дээрх тэр баазад пирамид хэлбэртэй байгууламж байдгийн нэгд нь эмэгтэйчүүд, нөгөөд нь шинэ төрсөн хүүхдүүд байдаг байсан гэнэ.
Төрсөн хүүхдийг эхэд нь хэзээ ч өгдөггүй шууд л аваад явдаг ч нэг удаа л Меганыг хугацаанаасаа өмнө төрөхөд хэн ч байгаагүй болохоор бүсгүй өнөөх ер бусын хүүхдээ тэвэрч сайтар ажиглах боломж гарсан байна. Энэ үед л бүсгүйд эх хүний мэдрэмж төрсөн байна. Харамсалтай нь тун удалгүй харь гаригийнхан орж ирээд хүүхдийг нь авч явахад л эх хүний хувьд хамгийн хэцүү байсан гэнэ.

Дараа дараагийн хүүхдүүдийг нь харь гаригийнхан шууд л авч явдаг болжээ. Ийм байдлаар Меган бүсгүй харь гаригийнханд дөрвөн жилийн хугацаанд 48 хүүхэд төрүүлж өгсөн гэнэ. Энэ бүхний дараа харь гаригийнхан Меганыг гэрт нь эргүүлэн авчирч өгсөн байна.
Харь гаригийнхан энэ талаар дэлхийнхэнд ярих л юм бол сонсоно гэж сүрдүүлжээ. Харь гаригийнхан мнай дэлхийг эзлэхийн тулд ийм эрлийзүүдийг бэлтгэж байгаа гэж Меган бүсгүй баталж байна.

Энэ түүхэнд бас нэг нууц байгаа юм. Меган бүсгүй гэрлэхийнхээ өмнө нэг хэсэг хугацаагаар армид гэрээгээр алба хаасан гэдэг.  Гэтэл түүнийг ингэж цэргийн алба хаасан тухай нэг чбаримт бичиг, батлах зүйл байхгүй байдаг. Австралийн Батлан хамгаалах яам болохоор бүсгүйд “таны алба хаасан тухай ямар ч баталгаа баримт бичиг байхгүй байна. Тэгэхээр та сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй” гэсэн хачин хариу өгчээ.

Харь гариг судлаачид болохоор үүнийг Меганы тархинд харь гаригийнхан цэргийн алба хаасан гэсэн хуурамц мэдээлэл ойлголт зориудаар суулгасан байх гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Энэ харин манай энгэр султай хүүхнүүдэд их зүгээр жишээ юм. Дагавар хүүхдээ нуухад ашиглаж болно.
Сэтгэцийн өвчтэй хүмүүс харь гаригийн хөлөгт суусан, харь гаригынхантай уулзсан гэж ярьдаг. Монголд ч тийм хүмүүс байсан. нөгөө Алтан цөгцний Төмөрбаатар гэх мэт.
Байдаг, харь гаригийнхантай гасам /индиго/ хүүхдүүд ирээдүйд дайтна гэж онгод, сахиуснууд ярьж билээ.
ХАРЬ ГАРИГИЙНХНЫ БООВ ХЭР ТОМ БОЛ
итгэмээргүй юм аа.....
Хамгийн их уншсан