Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хонгконгод Монголын киноныхон бүтээлээ танилцуулна
"Хонгконгийн кино маркет" энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний томоохон кино үзэсгэлэн, худалдаа, танилцуулгын тоонд зүй ёсоор ордог, азидаа тэргүүлэгч нь юм.
Энэхүү маркетад олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг нэр хүнд бүхий дистербьютер компаниудыг шалгаруулан оролцуулдаг юм.
Хонгконгийн кино маркетад олон улсын 7000 гаруй оролцогч хүрэлцэн ирэх бөгөөд 300 гаруй мэргэжилийн дистербьютер компани улс улсаа төлөөлөн кино уран бүтээлүүдээ танилцуулах юм.

Монголоос “Дижитал Агуулга” ХХК нь энэхүү кино маркетад Монгол улсаа төлөөлөн 3 дахь удаагаа оролцож, 2017, 2018 онд олон улсын мэргэжлийн компаниудтай хамтран хийх 14 кино төсөл, 2017 онд нээлтээ хийсэн 3 кино, 2017 оноос өмнөх 70 гаруй уран сайхны кино, 20 гаран баримтат кино, 2 телевизийн олон ангит киног албан ёсны эрхтэйгээр олон улсын зах зээл дээр танилцуулахаар оролцож байна.
Энэхүү кино маркет нь 2017 оны 03 дугаар сарын 13-16 хүртэл үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд 70 гаруй хурал семинар зөвөлгөөн болох нь
. Жишээлбэл,
“Хятадын кино салбарын ирээдүйн чиг хандлага” хурал
Япон, Хонгконгийн хамтын ажиллагааны семинар /японд зураг авалт хийх боломжтой хамгийн шилдэг газруудыг санал болгох/
Кино салбар дахь олон улсын хамтын ажиллагаа /Хятадын Засгийн газрын тусламжаар кино хийх тухай/
“Евро Азийн хэвлэл мэдээлэл, телевизийн салбар дахь шинэ боломжууд” хүлээн авалт
Интернэт нь шоу бизнесийг хөгжүүлэх боломж уу? Эсвэл шалгуур уу? Хурал
Оскарын шагналт “Moon Light” УСК-ны туслах продюсер Mr Andrew Hevia кино уран бүтээлчидтэй туршлага хуваалцах уулзалт гэх мэт олон арга хэмжээ болж байна.

0 Сэтгэгдэл