Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
”Өргөө” кино театраас хайрын баярт зориулсан багцын сугалааны азтан шагналаа гардлаа

Гэгээн хайрын баярын өдрөөр "Өргөө" кинотеатр хосуудад зориулсан шинэлэг үйлчилгээ, гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Тодруулбал, Валентины баярт зориулсан багцын үйлчилгээг сонгосон үйлчлүүлэгчдийнхээ дунд хонжворт сугалаа явуулсан бол хос тасалбар бүрт хайрын амт Бон о Бон чихэр бэлэглэж байлаа.

Өнөөдөр багцын үзвэрийн сугалааны азтанаа тодрууллаа. Сугалаат үзвэрийг “Өргөө” кинотеатр, World wine, Шангри-Ла төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд супер азтан Шангри-Ла зочид буудлын 250 ам.долларын тансаг зэрэглэлийн өрөөний эрх хожлоо.

Азтан болсон хосын баярын сэтгэгдлийг хүргэе.

А.Ууганбаяр: -Баяртай байна. Бид удахгүй гадаад улсад суралцахаар явах гэж байгаа. Үүнийхээ өмнө Гэгээн хайрын баярын өдрөө “Өргөө” кино театрын VIP танхимаар үйлчлүүлээд, азтан болсондоо баяртай байна. “Өргөө” кино театр олон улсын жишигт нийцсэн, АНУ болон өөр улс орны кино театрт байдаг орчин, үйлчилгээг мэдрүүлж чаддаг. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй “Өргөө” кино театрын хамт олондоо амжилт хүсье.
 
Э.Сорхон: -“Өргөө” кинотеатраас хосууддаа зориулан гаргасан багцын үзвэр маш их таалагдсан. Үнэдээ тохирсон сайхан үйлчилгээг үзүүлсэн та бүхэндээ баярлалаа”.

Баярын өдрөөрөө “Өргөө” кинотеатрыг сонгон үйлчлүүлсэн бүх дурлалт хосдооо сайхан сайхныг хүсэн ерөөе.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан