Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Азиуд сансрын уудмын төлөө хүчтэй өрсөлдөж эхэллээ


Б.СЭВЖИДМАА

Сансрын уудмыг эзэмшихийн төлөөх өрсөлдөөн хуучин АНУ-ОХУ-ын хооронд л өрнөдөг байсан бол өнөөдөр Азид хамгийн ширүүн уралдаан эхэлжээ. Энэтхэг улс ганцхан пуужингаас 104 хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. Энэ бол ОХУ-ын үзүүлэлтийг гурав дахин давсан хэрэг юм. 2014 онд ОХУ 34 хиймэл дагуул нэгэн зэрэг хөөргөснөөр рекорд тогтоож байсан билээ. Харин Энэтхэг энэ амжилтыг эвдэхээр зориг шулуудсан нь тус улсын сансрын хөтөлбөр хэр өндөр түвшинд хүрснийг харуулах  болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэтхэгээс гадна Хятад, Япон, Өмнөд Солонгос гээд Азийн бусад орон ч сансрын уудмыг нээх томоохон төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн. Тийм ч учраас сансрын жинхэнэ өрсөлдөөн Азид өрнөж байна гэж АНУ-ын Naval War коллежийн сансрын мэргэжилтэн, профессор Жоан Жонсон Фрийз тэмдэглэжээ.
Энэтхэг улс 1962 онд л сансрын хөтөлбөртэй болсон. Харин тэд 2014 онд Ангараг гараг руу Мангалян хэмээх тойрог замын нислэгийн аппаратаа илгээснээр өнгөрсөн 50 жилийн дотор хэр хурдан дэвшсэнээ харуулсан юм. Сонирхолтой нь, тус тойрог замын аппаратын өртөг ердөө 74 сая ам.доллар буюу Холливудын “Gravity” киног бүтээсэн 100 саяын төсвөөс ч бага байсан юм.

Ийнхүү рекорд эвдсэн амжилтуудыг ар араас нь гаргахаар энэтхэгчүүд яарч байна. Энэ нь тэднийг сансрын уудамд хүч чадалтай гэдгийг нь мэдрүүлээд зогсохгүй эдийн засгийн хувьд ч бодит үр өгөөжөө өгөх юм. Хиймэл дагуул хөөргөнө гэдэг томоохон бизнес болсон. Одоогийн байдлаар Энэтхэг улс 21 орноос 79 хиймэл дагуул хөөргөөд байна. Тэд “Google”-ээс эхлээд “Airbus”-ын хиймэл дагуулыг хөөргөж, багадаа 159 сая долларын ашиг олдог.

Хиймэл дагуулын талбарт хурдацтай хөгжиж буй тус улсын нэг пуужингаас хөөргөхөөр зэхэж буй 104 хиймэл дагуул дунд өөрийнх нь гурав болон АНУ, Казахстан, Израиль, Нидерланд, Швейцарь, Арабын нэгдсэн Эмират гэсэн зургаан улсын 101 хиймэл дагуул багтаж байгаа юм. Энэ бүх хиймэл дагуул бие биетэйгээ холбогдохгүй, тус тусдаа тойрог замд ороод явах аж. Энэтхэг хиймэл дагуулын салбарт тэргүүлэгч болоход тус улсын санал болгож буй хямд өртөг гол шалтгаан болсоор. Тэд улс бусдаас даруй 60-70 хувиар хямд өртгөөр хиймэл дагуул хөөргөх боломжтой. Учир нь, Энэтхэгийн мэргэжилтнүүд барууны орнуудтай харьцуулвал маш бага цалин хөлсөөр ажилладаг юм. Жишээлбэл, өндөр ур чадвартай сансрын инженерийн сарын цалин гэхэд 1000 доллар. Энэ бол Энэтхэгийн хувьд бүс нутгийн том өрсөлдөгч Хятадтай хийх өрсөлдөөнд нэг том давуу тал болж байна.

Гэхдээ Хятад ч энэ салбарт сүүлийн жилүүдэд өндөр амжилттай явааг тэмдэглэх хэрэгтэй. Энэ оны сүүлчээр сар руу хөлгөө илгээж, хөрснөөс нь дээж аван шинжилгээ хийхээр бэлтгэж буй тус улс 2020 оноос өмнө сарны цаад талд хүрсэн анхны орон болохоор шамдаж байна. Түүнчлэн Японы сансрын хөтөлбөр ч сарыг онилоод байгаа бөгөөд 2018 он гэхэд сарны гадарга дээр хүнгүй хөлгөө буулгахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд тус улс хувийн компаниудыг энэ салбарт татан оролцуулах боломж олгохоор хоёр ч хуулийн төсөл баталсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан