Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Одонгийн материалыг энэ 7 хоног дуустал авна

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг хүлээн авч байна. Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харъяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авах юм. Үүнд, одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/, алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет мөн тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа авч очих ёстой аж.

Түүнчлэн бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана. Харин 6-н хүүхэд төрүүлсэн буюу алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаад энэ сарын 17-ныг хүртэл хорооныхоо нийгмийн ажилтанд бүрдүүлж өгөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан