Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Нүүрсний зах зээл Энэтхэгийг чиглэх нь


Энэ сарын эхээр “British petroleum” /Английн нефть, хийн/  компанийн ахлах эдийн засагч Спэнсэр Дэйл 2035 он хүртэлх эрчим хүчний салбарын таамаглалыг тус компанийн зүгээс хэрхэн гаргаснаа танилцуулжээ. Тус компани нь эрчим хүчний салбарын тэргүүлэх таван “тоглогч”-ийн нэг гэгддэг.

Ирэх 20 жилийн энэ салбарт гарч болох өөрчлөлтийн талаарх таамаглал гэдгийг тэрээр онцлохдоо, хэрвээ бидэнд ирээдүйг харах болор толь байсан бол яг ийм үйл явдал болно гэж хэлэхсэн.  Гэвч хоёр арван жилийн дараахь эрчим хүчний салбарт гарч болох өөрчлөлтийн таамаглалыг дэвшүүлснээр бид өөрчлөлттэй барьц алдалгүй тулгарах бэлтгэлээ хангаж чадах юм гэсэн аж. Тус компанийн зүгээс гаргасан таамаглалын онцлох зургаан өөрчлөлтийг сонирхоё.

1.Байгалийн хий, газрын тос энэ салбарт тэргүүлэгч байр сууриа хадгална
“ВР”-ийн гаргасан таамаглалаар 2035 он гэхэд эрчим хүчний хэрэглээ 30 орчим хувиар өсөх нь. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд улс орон бүр анхаарлаа хандуулах ч нефть, хий, нүүрс нь дэлхийн эрчим хүчний балансыг барихад голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх юм. Дээрх түүхий эдийг нийт эрчим хүчний 75 хувийг үйлдвэрлэх эд ашиглах гэнэ. /Өнөөдөр энэ үзүүлэлт 86 хувьтай байгаа/
Спэнсэр Дэйл: “Ирэх 20 жилд дэлхийн 2 тэрбум хүн өөрсдийн орлогыг нэмэгдүүлж, дундаж төвшинд шилжих болно. Энэ нь нефть, хий болон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь тодорхой” .

2. Сэргээгдэх эрчим хүч дөрөв дахин нэмэгдэнэ
Эрчим хүчний салбар дахь хамгийн эрчимтэй өсч буй үйлдвэрлэл бол сэргээгдэх эрчим хүч. Ирэх 20 жилд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ болоод үйлдвэрлэл 4 дахин өсөх нь.
Спэнсэр Дэйл: Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өсөх тусам байгалийн хий болоод нүүрсний төслүүдэд орж буй хөрөнгө оруулалтыг татахын төлөө тэд өрсөлдөх болно.

3. Цахилгаан хөдөлгүүр автомашины тоо өсөх ч ...
2035 онд цахилгаан хөдөлгүүрт машины тоо 100 сая нэгжээр өснө. Гэвч энэ нь дэлхийн нийт автомашины 5-6 хувийг л эзэлнэ.
Гэхдээ автомашины зах зээлд жолоочгүй тээврийн хэрэгсэл өргөн тархаж, богино хугацааны автомашины түрээс, хамтран эзэмших гэх мэт шинэ бизнесүүд хөгжил эрчимжинэ.
Спэнсэр Дэйл: Өөрөө жолоодогч машин, богино хугацааны түрээс, хурдацтай хөгжиж буй онлайн үйлчилгээ зэргээс үүдэн хүмүүс өөрийн гэсэн автомашин авах, өмчлөхөөс татгалзаж эхлэх нь нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний ихээхэн хэмжээгээр бууруулна.

4. Автомашинд бус химийн үйлдвэрлэлд нефтийн эрэлт өснө
Цахилгаан тээврийн хэрэгсэл өсөн нэмэгдсэнээр 2030 он гэхэд газрын тосны эрэлт өсөлтийн гол эх үүсвэр тээврийн салбар биш химийн үйлдвэрлэл нь болно.
Спэнсэр Дэйл: Хэдийгээр нефтийн хэрэглээ, эрэлт буурахгүй ч 2030 он гэхэд автомашин, нисэх онгоцны түлшний төлөөх үйлдвэрлэл гэхээс илүүтэйгээр химийн үйлдвэрүүдэд нийлүүлэхийн тулд нефтийн олборлолтыг нэмэгдүүлэх болно. Энэ нь эрчим хүчний салбарын хувьд томоохон өөрчлөлтийг илэрхийлнэ.

5. Хий нефтиэс чухал
Шингэрүүлсэн байгалийн хийн эрэлт хурдацтай өссөнөөр байгалийн хийн үнийн нэгдсэн зах зээл АНУ-д төвлөрнө.
АНУ дахь занарын хийн үйлдвэрлэлийн хөгжил дэлхийн байгалийн хийн зах зээлийг ихээхэн өөрчлөлтөд хүргэж болзошгүй. 2035 он гэхэд занарын хий нь байгалийн хийн  өсөлтөд нөлөөлөх бөгөөд АНУ энэ салбарт голлох байр суурь эзэлнэ.

Спэнсэр Дэйл: Ирэх 20 жилд байгалийн хийн эрэлт дунджаар жилд 1,6 хувиар өснө.  Газрын тос, нүүрсний хэрэглээнээс ч хурдан гэсэн үг. Гэвч энэ өсөлт нь АНУ-ын занарын хийн олборлолт, БНХАУ-ын занарын хийн нөөцийн салбарт л харагдана. Мөн 2035 он гэхэд ОХУ нь Европ болон Хятад руу чиглэсэн байгалийн хийн хоолой болон нефть, байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэх болно.
 
6.Хятад нүүрснээс татгалзана
2020 он гэхэд нүүрсний эрэлт оргилдоо хүрнэ. Энэ нь Хятад улс байгальд хоргүй түлшинд шилжих шилжилтийн үеийн эхэн байх болно.
Спэнсэр Дэйл: Дэлхийн эрчим хүчний маш том зах зээл болсон Хятад улсад нүүрсний эрэлт огцом буурахыг бид харах болно.  Энэ улс оронд эрчим хүчний хэрэглээ болоод үйлдвэрлэлийн салбарт гарч байгаа өөрчлөлт нь бүх дэлхийн эрчим хүчний системд маш чухал юм.

Английн нефть хийн компанийн үнэлснээр Энэтхэг нүүрсний зах зээлийн хамгийн том хэрэглэгч болох бөгөөд 2035 он хүртэл 10-20 хувиар тус улсын эрэлт нь өсөх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан