Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэртээ харих зам Сонгинохайрхан дүүрэгт үргэлжиллээ



 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор “Сүүдрээс гэрэлд” бодлогын зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Нийгмийн халамжийн газраас “Гэртээ харих зам” хөтөлбөрийг дүүргүүдийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын харьяа хэлтэс, албадын удирдлага, албан тушаалтнуудад танилцуулж, сургалт зохион байгууллаа.  Энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулж, сургалт зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус хэлэлцүүлгийг нээж нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “ “Гэртээ харих зам” нь нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаж, НИТХ-аар батлагдсан хөтөлбөр. Тиймээс уг ажлыг нийслэлийн дүүргүүдийн харьяа хорооны холбогдох албан тушаалтан, албан хаагчид хэрэгжүүлэх үүрэгтэй. Нийслэлийн Халамжийн газраас дүүргийн Засаг дарга нарт албан бичиг явуулсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт энэ жил 6 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн. Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэд нь нийслэл, дүүргийн удирдлага бидний анхаарвал зохих асуудлын нэг юм. Тухайн хүний амьдралаа авч явах чадвар, мэдлэг боловсрол, сэтгэлийн тэнхээ нөгөө талаас улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл  байдал гэр иргэдэд ихээхэн нөлөөлж байгаа байх. Гэхдээ бид эдгээр иргэнийг нийгэмшүүлж, төлөвшүүлэх хэрэгтэй. Хөтөлбөрийн гол зорилго иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг  сайжруулахад оршиж байгаа юм” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн нийгмийн халамжийн ажилтан албан хаагчид уг хөтөлбөрийн хүрээнд 107 тэнэмэл амьдралтай иргэнийг илрүүлж бүртгэлжүүлжээ. Мөн зорилтот бүлгийн 25 өрхийг өөрийн гэсэн газар, гэртэй болгож, 2 удаагийн арга хэмжээгээр 60 иргэн, 15 хүүхдийг бичиг баримттай болгосон зэрэг давхардсан тоогоор нийт 287 иргэнд үйлчилгээ үзүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан