Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн хачин, сэжиг хүрэм хоол хүнс


Эдгээр зураг дээрх хоол хүнсийг хүн иддэг гэхэд хэцүүхэн харагдаж байж магадгүй. Гэхдээ үнэхээр хүний иддэг хоол хүнс шүү.


Могойн дарс – Зүүн өмнөд Азийн орнуудад бий
 
Шувууны үүрээр хийсэн шөл – Зүүн өмнөд Ази

Тархи – Ойрхи Дорнод, Зүүн Европ, Турк

Тун загасны нүд - Япон

Цусан пудинг
Азийн зарим орнуудад дөнгөж гаргасан үхэр болон гахай, галууны цусаар пудинг хийж иддэг. Энэ хоолонд гэдэс дотор болоод дайвар бүтээгдэхүүнүүд нь ордог.  Гэхдээ хооллохын өмнө түүнийхээ бага зэрэг хөлдөөдөг. Муухай харагдаж байгаа ч зарим үндэстний хувьд амтархан иддэг хүнс нь.

"Хар пудинг" (цусан хиам) - Африк, Хойд Америк, Өмнөд Америк, Ази, Европын орнуудад түгээмэл хүнс


-Зуун настай /мянган настай өндөр" -Хятад

Шиокара (Загасны дотор) - Япон

Хэдгэнэтэй жигнэмэг - Япон

Ширако (сагамхай загасны үр хөврөл) - Япон

Шарсан царцаа - Таиланд

Хаггис (Хонины дотор гэдэс) - Шотланд

Мактак (халимны хөлдөөсөн арьс, давсалсан өөх) - Гренланд

Хаукарль (махчин загасны утсан мах) - Исланд

Шарсан аалз- Камбож

Царцааны хатаамал - Израиль

Хайрсан далавчтан буюу эрвээхэй, цох - Австрали

Эскамолес ( Цагаан шоргоолжны өндөг) - Мексик

Хүр хорхойн авгалдай -Солонгос

Амьд наймаалж - Солонгос

Эскарго ( Бургундын дун) - Франц

Касу марцу (өтсөн бяслаг) – Итали
Ялзарсан буюу өтсөн бяслаг. Бяслаг бол тийм ч хямдхан өдөр тутмын хэрэглээ биш. Маш үнэтэй бүтээгдэхүүн ч бий. Сардини гаралтай энэ бяслагт гэтэл албаар өт хийж, бяслагт ялзрал явуулдаг. Ингэснээр зөөлөн бас амттай болдог байна. Сонирхолтой нь энэ сортын бяслагийг идэх дуртай хүн цөөн биш. Гэхдээ л нүдээ таглаж байгаа идэрхий бол өт нь 15 см хүртэл ч үсэрдэг гэсэн шүү.

Хандгайн хамраар хийсэн царцаамаг

Даршилсан өндөг -Англи

Балют ( Үр хөврөл нь бойжиж буй галууны чанасан өндөг ) - Филиппин
Азийн олон оронд  Балютыг танд санал болгодог. Үүнийг үр хөврөл нь төлжин бойжиж буй галууны өндгөөр хийдэг. Өндөгт тархи, хошуу, хөл гээд бойжиж эхлэх үеэс нь балту болгон чанадаг гэнэ. Гэхдээ үүнийг зөвхөн эрчүүд л иддэг гэдгийг санаж байх хэрэгтэй. Балют идсэнээр эрчүүд тэсвэр тэвчээртэй бас эрч хүчтэй болдог гэж үздэг. Гэхдээ зарим тохиолдол өндгийг чанаж, шарж болголгүй, шууд идэх нь ч бий.  Чухам энэ хоол хамгийн хачин, аймшигтай хоол гэх төрөлд тэргүүлээд байгаа юм.
 
Бельги царцаа
 
Дэвхрэгтэй жигнэмэг - Франц
 
 Царцаа авгалдай бүхий тако - Мексик
 
Жигнэсэн аллигатор - Нью Йоркийн нэг ресторан санал болгодог
 
Кобра могойн мах - Джакарт , Индонез
 
Гуоличжангийн гал тогоо - Бээжингийн Гуоличжанг  ресторан
Энэ ресторан нь ойролцоогоор 30 хоол танд санал болгодог. Тогосны хөл, хонины үр хөврөл, бухын, нохойны шодой гэх мэтээр шөл бэлтгэж өгдөг. Үүнийгээ аяган доторх хүч хэмээн нэрлэнэ. Хүний бие махбодийн эрч хүчийг сэргээдэг гэж үздэг
 
Өтний гурилаар хийсэн амттан
Арнольд ван Хьюс бол шавжаар хоол хүнс бэлтгэх тухай ном бичсэн нэгэн. Вагенингений их сургуулийн эрдэмтэн Арнольд болон түүний шавь нар өлсгөлөнд нэрвэгдэж буй дэлхийг аврахын тулд үүнийг заавал хийх ёстой гэж үздэг.
 
Шавар бялуу - Гаити
Дэлхийн бөмбөрцөг дээр амьдарч байгаа хамгийн ядуу улсын нэг бол Гаити. Өчүүхэн бага орлоготой хийгээд ямар ч орлогогүй иргэдээ эргийн шавраар хийсэн жигнэмэгээр тэжээдэг. Энэхүү жигнэмэгт маш бага хэмжээний ногоо, маргарин ордог. Ингээд жигнэмэгээ наранд тавьж хатаагаад орон нутгийн дэлгүүрт худалддаг. Ойролцоогоор таван цэнтээр үнэлдэг.
 
Нохойн мах – Хятадын Гуанси муж
Жил бүрийн зургадугаар сарын 22-нд хятадын Юйлинь мужид нохойн махны худалдаа болдог.  Үүнд зориулж хэдэн мянган нохой хороодог.  Энэ уламжлал азийн орнуудад олон зууны тэртээгээс уламжлагдаг иржээ.  Сүүлийн жилүүдэд энэ үйл ажиллагаа эсэргүүцэгчид эрчимтэй нэмэгдэж байна.
 
Хархны шүүс. Франц, Хятад, Тайланд, Гана, Перу, Тайвань, Филиппин зэрэг олон оронд хархыг хоол хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Гэхдээ өнөөдөр үүнийг хоол хүнсэнд хэрэглэдэг улс цөөрсөн нь тодорхой. Малави хүүгийн барьсан шарсан харх ч тийм ч амттай харагдахгүй л байна даа.
 
Мэлхийгээр хийсэн коктейль – Перугийн нэгэн ресторан
Энэхүү коктейлийг сүүлийн 15 жилийн турш бэлтгэж байгаа гэнэ. Энэхүү ундааг бэлтгэхийн тулд үхсэн мэлхийгээ элдэв төрлийн жимстэй хамт блэндирддэг.
 
Амьд аалз - Саудын Арави
Хятад Вьетнам зэрэг Азийн олон оронд аалзыг хоол хүнсэндээ хэрэглэдэг.   Гэтэл Саудын Аравид аалзыг жигнэж эсвэл бүүр амьдаар иддэг.  Энэ нь бие махбодийг сэргээж, олон өвчнийг анагаадаг гэж тэд итгэдэг.
 
Хөвгүүдийн өндөг –Хятадын Жэзян хотын нэрийн хуудас болсон чанасан өндөгийг өсвөр насны хөвгүүдийн шээсэнд чанадаг гэнэ. Бага ангийн хөвгүүдийг шээхэд нь зориулж айл бүр гаднаа тусгай сав тавьдаг байна.

Тэнгисийн зараа - Итали
Далайн зараа гэх амьтныг хаврын цагт идэх нь хамгийн их амин дэмтэй байдаг хэмээн Италичууд үздэг. Тэнгисийн зарааг хутгаар хувааж, нимбэгээр амталж иддэг.
 

0 Сэтгэгдэл
eldev muhar svsgeer eldev l baliar yum idchih bololtoi yumaa
халуун орныхон бэлэн байгаа хорхойнуудаа идэхгүй бол өдийд амьд үлдэхгүй л байсан шүү дээ
HOBGUUDIIN ONDOG IDMEER YUM BNA DA
Хамгийн их уншсан