Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Шатахуун бага иддэг 10 машин


700 морины хүчтэй, хурдтай машинтай байх хүсэл хүн бүрт бий. Гэвч тэр хэрээр шатахууны хэрэглээ өндөрсдөг. Тэгвэл машин үйлдвэрлэгчид энэ асуудлыг шийдэхийн тулд бүхий л хүч чадлаа шавхдаг болсон гэнэ. Ингээд шатахууны хэрэглээ хамгийн бага 10 автомашинытай танилцая.

1.    Geo Metro

Энэ бол орчин үеийн машин гэж хэлэхэд хэцүүхэн харагдаж байж болох юм. Гэхдээ гурван цилиндрт хөдөлгүүр нь хамгийн хэмнэлттэй машины нэг гэж нэрлэхэд хүргэдэг. 100 км-т 5 литр шатахуун “иддэг”

2.    Volkswagen Rabbit Diesel

1979 онд үйлдвэрлэсэн энэхүү загвар нь 100-д 4,9 литр бензин шаарддаг бөгөөд тухайн үедээ хамгийн бага шатахуун хэрэглэдэг автомашин байсан гэнэ.

3.    Citroën AX

Загварын хувьд тиймхэн байсан ч шатахууны хэрэглээ хамгийн бага гэдгээрээ борлуулалт сайтай байсан аж. 100 км-т 4,8 литр дизель түлш хэрэглэдэг бөгөөд бензин хөдөлгүүртэй нь арай ахиу шатахуун хэрэглэдэг байжээ.

4.    Toyota Prius

Цахилгаан, шатахууны хосолсон хөдөлгүүрт Toyota Prius загварын машин нь 100-д 4,7 литр шатахуунаар явдаг. Хөнгөн, байгальд ээлтэй гэх зэрэг олон давуу талаараа Холливудын одод сурталчилж байв
 
5.    Honda Insight

Хонда компанийн хамгийн бага шатахуун “иддэг” бүтээгдэхүүн нь. 100-д 4,4 литр шатахуун хэрэглэдэг, өвөрмөц дизайнтай энэ загварын дотор салоныг дээд зэргийн тав тухтай хэмээн хэрэглэгчид үнэлдэг байна.
 
6.    Porsche 918 Spyder

Porsche 918 Spyder  бол өндөр хурдтай машин. 344 км/цагийн хуртай бөгөөд 100 км-т 3,5 литр шатахуун ашигладаг учраас хэрэглэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг.
 
7.    Smart Cdi

Эрүүл хэрэглээний төлөө гэх уриан дор үйлдвэрлэж буй энэ жижиг машин нь 100 км-т 3,3 литр шатахуун хэрэглэдэг.
 
8.    Alpina C1

Хагас уралдааны  Alpina C1 марк нь гайхалтай хэмнэлттэй. 100-д 2,7 литр шатахуун хэрэглэдэг.
 
9.    Volkswagen XL1

100 км-т 0,6 литр шатахуун хэрэглэдэг дээд зэргийн хэмнэлттэй энэхүү машиныг одоогоор маш цөөн ширхэгээр үйлдвэрлээд байгаа юм. Аюулгүй байдал, явах тав тухын талаар нэг биш дутагдал бий гэж үзсэн учраас одоогоор энэхүү загварыг үзэл баримтлалын төвшинд гэсэн ангилалд оруулжээ
 
10.    Microjoule

Францын инженерүүдийн зохион бүтээсэн уралдааны машины туршилтын марк. Өнөөдрийн хувьд энэхүү загварыг шатахууны хамгийн бага хэрэглээтэй машинаар нэрлээд байна. Загвар зохион бүтээгчид 0,03 литр шатахуун хэрэглэнэ гэж үзжээ
 

2 Сэтгэгдэл
Лаг машин дундуур япон машин хийчихжээ. Тэр нь прусс 30 байж энэ тэр яах гээд ч байгаан.
Pruis eel un busdiin avj diilehgui baij
Бараг үнэрлээд согтож байхад, хажуудах нь сонсоод согтдог шиг л юм болохнээ.
Худлаа шаацгаа
ЗӨВ ШҮҮҮ
ter 918 yamar mundag yumbe.jinhene mashin baina.prius bol ugaasaa mashin bish shd gar chiiden baihgui yu
шатахуун бага зарцуулдаг .....
Хамгийн их уншсан