Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Налайхын уурхайчид бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгууллаа

100 гаруй жилийн түүхтэй Налайхын нүүрсний уурхайн хувиараа ашигт малтмал олборлогч иргэд шинэ зохион байгуулалтад орж ажиллах боломж бүрдлээ. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бүхий Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаар болж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Сүмбэр худаг ХХК, 9 нөхөрлөлтэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ байгууллаа.

Дүүргийн шинэ удирдлагуудын зүгээс ажлаа аваад хамгийн эхэнд уурхайн асуудлыг хуулийн хүрээнд албажуулах ажлыг судалж, хэд хэдэн удаа уурхайчидтай уулзалт зохион байгуулах, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсаны үр дүнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам хэрэгжихээр болж байгаа аж.

Одоогоор Налайхын нүүрсний уурхайд 100 орчим аманд 1200 гаруй уурхайчин  ажилладаг тооцоо судалгаа бий.  Уул уурхайн салбарт анхдагч Налайхын уурхай хувьд гарснаас хойш уурхайн хөгжил, түүх, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах зэргээр тэргүүлэгч байх ёстой атал одоо л бичил уурхайн хэлбэрт орж ажиллах эхлэл тавигдаж байна. Ингэснээр хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай хамт олон болгож төлөвшүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөгжлийг урагшлуулахад чухал ач холбогдолтой юм.  

Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд албажиснаар эзэнгүй орхигдсон ам цооногуудад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг баримталж ажиллах, хүний амь нас, эрүүл мэнд хохирох асуудал буух хаяг, буцах эзэнтэй болох зэрэг давуу талууд бүрдэж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан