Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн гаж төрсөн хүмүүс


Эдгээр зургийн 19-20 дугаар зуунд авчээ. Тухайн үеийнхээ нийгэмд гаж хэмээн адлагдсан ч өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, бас олны танил болж, хүмүүс тэднийг харахын тулд мөнгө төлж байсан хүмүүсийн зургийг түүхэнд хадгалан үлдсэн байна. “Хятад одой” хэмээн 71 см өндөртэй жүжигчин, мөн өөрийн ихрээ биедээ тээж төрсөн Лэлу хэмээх үзмэр болсон эмэгтэй гээд л тухайн үедээ шоунд оролцож, амьд үзмэр болон амьдралаа залгуулж байв.

Ховор тохиолдох генийн өвчтэй хүү


Одой хүүхдүүд, томчууд хамгийн их эрэлттэй, алдартай нь байв


Бас сиамын ихрүүд. Точчигийн ах дүүс


Луказийн альбинос гэр бүлийнхэн 19 дүгээр зууны хамгийн алдартай жүжигчид байсан гэнэ


Исаак Спрег  бол амьд араг яс гэгддэг байж. Тэрээр 166 см ч 21 хэн кг жинтэй байв


Хятад одой гэх энэ эр 71 см өндөртэй 18 кг жинтэй байв


Апертын синдром гэх өвчтэй охин. 1870 онд энэ зургийг авсан боловч өвчнийг нь 1906 онд л эрүүл мэндийн түүхэнд бүртгэж авсан байна.


Биологийн ховор гажуудал. Өөрийнхөө шимэгч ихрийг биедээ тээж төрөөд насан тургдаа хамт өсгөж яваа энэ эр амьд үзмэр болон циркийн жүжигчнээр ажиллаж байсан гэдэг


Дадли Фостер таван настай ч ердөө 2 кг жинтэй байв


Эдгээр сиамын ихрүүдийг тухайн үед жинхэнэ шинжлэх ухааны судлагдахуун амьд үзмэр болгож байсан аж.


Биеийн доод хэсгийн хөгжилгүй хүү


Түүнийг 1890 онд одой анчин хэмээн нэрлэдэг байжээ


Гваделупа ба Джозефина Инохоса нар Кубийн ихрүүд. 1914 онд энэ зургийг авсан байна. 20 дугаар зууны эхээр циркид гаж хөгжилтэй, гаж дүр төрхтэй хүмүүсийн шоу хамгийн их эрэлттэй байв


Огайо мужийн Эли Боуэн гэх энэ эрийг “хөлгүй гайхамшиг” хэмээн нэрлдэг байжээ. 1875 онд өөрийн эхнэр болон хүүхэдтэйгээ авхуулсан хөрөг.


Фред Мельбурния өөрийн бие дээр шивээсний ачаар 1887 онд циркэд ажиллаж байсан гэнэ. 


1880-аад он хөлгүй охин


Чарльз Льюис 1885 он


1870-аад он одой хүн


1890-ээд он заан хөлт эр.


1900-аад он гарны гаж хөгжилтэй эр.


Берта Хиллиер могой сургагч хэмээн алдартай жүжигчин байв


Фрэнк Лентини бол гурван хөлтэй эр. АНУ-д түүнийг ийн нэрлэж, шоунд урьдаг байжээ.


Түүнийг “хаан” гэж нэрлэдэг байж. Гурван хотой эрийн хөлбөмбөгийн үзүүлбэр гэх нэртэй үзүүлбэрээр алдартай байсан аж.


Стефан Бибровски, Лайонел  нарыг арслан царайт эрс гэдэг. Тэд бол гаж хүмүүсийн шоуны хамгийн алдартай жүжигчид. Нүүрний арьс нь урт үсээр бүрхэгдсэн тэд маш ховор төрлийн «гипертрихоз» гэх өвчтэй хүмүүс байв.


Отис Джордан бол афроамерик эр.  Тэрээр 4 настай хүүхдийнх шиг биетэй ч маш ухаалаг төрхтэй том эрийн толгойтой. 1963 оноос “Отис- мэлхий хүү” нэртэй өөрийн шоуг зохион байгуулж, элдэв төрлийн үзүүлбэр хийдэг байв. 1984 онд түүний шоуг зогсоосон байна.


Циркийн жүжигчин Миньон бол 1910 онд төрсөн. Төрөлхийн гажиг биеийн хөгжлөөс бол түүнийг оцон шувуун хүн гэдэг байв. Түүний жинхэнэ нэрийн Рут Дэвис гэдэг. Жижигхэн бүдүүн хөл нь франц бүсгүйг алдартай жүжигчин болгодог байв. Тэр хөгжим төглөж, элдэв үзэсгэлэн худалдаанд оролцож, 1930-аад онд Америкийн хотуудаар тоглодог алдартай шоуны гол дүр байсан гэнэ.


Боолчлолын ертөнцөд төрсөн эдгээр охидыг тэдний эх нь шоумэн Жозеф Смитэд худалдсан гэнэ. Смит эхнэрийн хамт охидыг хүмүүжүүлж, таван хэлээр ярьдаг, дуулдаг, мөн хөгжмийн олон зэмсгээр тоглодог бас бүжиглэдэг болгосон байна.  Хүмүүс тэднийг хоёр толгойтой гургалдай хэмээн биширдэг байжээ. 1851 онд төрсөн охид гуч гаруй жил  ажиллаад тэтгэвэрт гарч, жижигхэн фермэд өөрсдийн гэсэн аж ахуй эрхлэн нам тайван амьдрах болж. Милли 61 насандаа сүрье өвчний улмаас нас барсан бөгөөд ердөө хэдхэн цагийн дараа түүний ихэр Кристина мөн нөгөө ертөнц рүү оджээ. Тэд бол хамгийн олон жил амьдарсан сиамын ихрүүд юм.


Феликс бол Элерса Данло гэх өвчнөөр өвчилсөн эр. Ийм хүмүүсийн арьс ер бусын уян хатан болдог бөгөөд тэрээр биеийнхээ аль ч хэсгийн арьсыг сунгаж татаж чаддаг.” Barnum & Bailey”-ийн маш олон шоунд тэрээр орсон байна.


Афроамерик  хэдий ч арьс цайх өвчний улмаас цагаан негр хэмээгдэж байсан энэ охины арьсыг бараг 200 жил эрдэмтэд судалсан гэнэ


Шарлотта Линда Фогель (Charlotte Linda Vogel) 1908 онд Берлинд төрсөн охин. Гэр бүлээсээ ганцаараа “Матрын арьс”-тай төржээ. Хайрстай мэд үлдтэй арьс нь түүнд энгийн амьдралаар амьдрах боломж олгосонгүй. Ингээд 1927 онд Америзт ирж Dreamland Circus Sideshow “Зааны хайрст Сюзи охин хэмээгдэн ажиллах болсон байна.


1870 онд Финес Тейлор Барнум галт тэргээр өөрийн жүжигчдийн хамт АНУ-ын хотоос хот дамжин явахдаа Сан Франциско хотод Габриэль Кан гэх немц эртэй таарчээ. Шоумэн эрд Кан өөрийн хүү Леопольдын санал болгосон гэнэ. Барнум ч маш дуртайгаар хүүг худалдан аваад “Адмирал Дот” хэмээн нэрлэжээ.


Смит бол өөрийн биеийн уян хатан байдлыг ашиглан янз бүрийн байрлалаас хөгжим тоглож чаддаг жүжигчин.Энэ зургийг 1910 оны үед авчээ.


19 дүгээр зууны сүүл 20 дугаар зууны эхээр “хүн могой” хэмээн алдаршсан Принц Рэндиан гэх эр. Төрөлхийн гар хөлгүй төрсөн ч тамхи татаж, зураг зурж, юм бичих нь олны анхаарлыг түүн рүү татдаг байв.


Цирк бүрт бусдаас ялгарах тун өвөрмөц үзүүлбэр, өвөрмөц гаж нэгэн байв. Тэр жүжигчин мэдээж бусдаас илүү цалинтай. Элла Харперыг тэмээн бүсгүй гэдэг. Тэрээр 1886 оноос алдаршсан бөгөөд тухайн үед 7 хоногт 200 ам.долларын цалинтай байв. Тэрээр багагүй хөрөнгөтэй болоод циркээс явсан гэдэг ч хувь тавилан нь цаашдаа хэрхэн өрнөсөн тухай нь тодорхой мэдээлэл олддоггүй гэнэ.


Грейди Стайлс бол хавч хүн. Ховор төрлийн энэ өвчин нь тухайн үед мөнгө олох нэг хэрэгсэл болж байсан нь тодорхой. Тэрээр циркийн хамгийн алдартай жүжигчдийн нэг байсан төдийгүй учраас багагүй мөнгө ч олдог байв. Харамсалтай  хоёр дахь эхнэрийнхээ хөлсөлсөн алуурчны гарт амиа алджээ.


Дэлхийн хоёрдугаар дайны дараахь хүмүүсийн сэтгэл санаа нь циркийн гаж шоу цэцэглэхэд хамгийн ихээр нөлөөлсөн гэдэг. Бүүр “Зэрэмдгүүд” нэртэй кино нь бүтээсэн байна. Тухайн үеийн циркид ажиллаж байсан гаж, зэрэмдэг жүжигчдийн амьдрал хайр сэтгэлийг энэ кинонд дүрсэлжээ. Хагас хүн Жонни, сиамын ихэр Дэйзи Вайолет нар болоод хүн шувуу Куку гэх зэрэг жүжигчид өөрсдийнхөө дүрд тоглосон байна.


Өнөөдрийн 300 кг жинтэй хүн юун шоунд оролцох, хөдөлж чадахгүй гээд гэртээ хэвтэж байхад 19 дүгээр зуунд циркийн жүжигчин хийж байв. Таргалалт гэдэг тухайн үед гаж үзэгдэлд тооцогдож байсан нь тодорхой.


Гурван Бирм бүсгүй. 1935 онд тэднийг олон нийтэд үзүүлэхээр Лондонд авчирсан байна. Хамгийн олон төмөр цагирагтай бүсгүй хамгийн үзэсгэлэнтэй гэх Азийн энэ уламжлал нь Европчуудын хувьд үнэхээр нүд бүлтийлгэх үзүүлбэр болжээ.


1939 он. 11 настай Янг хүү өөрийн нуруун дээрх гараар үзгээ барьжээ.


Миртл Корбин бол 4 хөлтэй хоёр савтай бүсгүй. Нөхөр нь эмч байсан бөгөөд бүсгүйд маш их хайртай байсан гэдэг. Тэрээр таван хүүхэд төрүүлсэн бөгөөд хоёрыг нь нэг савнаас, гурвыг нь нөгөө савнаасаа төрүүлсэн байна. Тэрээр хүүхэд ахуйдаа циркид ажиллаж долоо хоногт 450 ам.долларын цалин авч байв. Бүсгүй 60 нас хүрсэн гэнэ.


Джонни Экхардт биеийн доод хэсэггүй төрсөн учраас хоёр гараараа хөл хийдэг байв. Тэрээр маш сайн сурдаг байсан учраас багш болно хэмээн мөрөөдөж байсан ч циркийн од болжээ. Сурталчилгааны од болж байсан түүнд зориулж, уралдааны автомашин хүртэл хийсэн байдаг.


0 Сэтгэгдэл
tegj amidaraagui bol ene humuusiig chini manai odoogiin hargis zasag shig amidaar ni uhuulchihneshuudee.
Хамгийн их уншсан